MongolianEnglish (United Kingdom)

Шинээр олгосон тусгай зөвшөөрлийн жагсаалт

Энд дарж үзнэ үү:

Мэдээллийн ил тод байдал

iaacmn

2015-01-13_14-41-47

eiti

Улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн хэмжээ тооцох Засгийн газрын 81-р тогтоол

Энд дарж татаж авна уу.

INVEST MM

daniel_hertzberg_invest

Өргөдөл хүлээн авах заавар

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам

Энд дарж татаж авна уу

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Төрийн сан банк

Данс: 900018003

Үйлчилгээ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн маягтууд
2014 оны 7-р сарын 09, Лхагва гариг, 15:06

АМГ даргын 2014.05.16-ны өрдийн а-36 тоот тушаалаар баталсан түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн маягтууд

Маягтын нэр PDF Файл
Ашиглалт хүссэн өргөдөл Маягт Т-1 Татах
Хуулийн этгээдийн тодорхойлолот Маягт Т-2 Татах
Талбай буцаах өргөдөлМаягт Т-3 Татах
Хайгуул сунгах өргөдөл Маягт Т-4 Татах
Ашиглалт сунгах өргөдөл Маягт Т-5 Татах
Хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө Маягт ТГ-1 Татах
Хайгуулын тайлан Маягт ТГ-2 Татах
Уулын ажлын төлөвлөгөө Маягт ТУ-1 Татах
Уулын ажлын тайлан Маягт ТУ-2 Татах

 

 
Маягт

Маягт 1: Геологийн мэдээллийн төв архивт баримт хүлээн авсан тухай мэдэгдэл 

Маягт 2: Геологийн мэдээллийн төв архивт шинээр хүлээн авсан баримт бүргтгэлийн  хуудас

Маягт 3: Геологийн мэдээллийн төв архивт хүлээлгэн өгсөн анхдагч баримтуудын жагсаалт

Маягт 4: Геологийн мэдээллийн төв архиви хүлээлгэн өгсөн чулуун дээж, аншлиф, тунгалаг шлифийн жагсаалт

Маягт 5: Үр дүнгийн тайлангийн нүүрний загвар

 
Гелогийн баримтын төвийн төлбөрт үйлчилгээний үнэ тариф
2014 оны 6-р сарын 27, Баасан гариг, 09:58

 

Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх

газрын даргын 2007 оны 01 дугаар сарын

24 -ны өдрийн  016 тоот тушаалын хавсралт

 

 

ГЕОЛОГИЙН БАРИМТЫН ТӨВИЙН

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФ

 

1. Уншлагын танхимд тайлан, баримт материалаар үйлчлэх

(төгрөгөөр)

 

2. Уншлагын танхимаар хуулбар олгох:  

(төгрөгөөр)

Д/д

Үйлчилгээний төрөл

Хэмжих нэгж

Төлбөр

Тайлбар

Тайлангийн бичвэр хэсгээс хуулбар хийх /канон/ 

1

Ерөнхий бүлэг, давхрага зүй, магматизм, тектоник, геологийн судалгааны түүх, гидрогеологи, геохими, топо ажлын бүлгээс хуулбар авах

А4

 

400

1-20 хуудас

600

20-50 хуудас

1200

50-дээш

А3

600

 

2

Ашигт малтмалын бүлэг, нөөцийн тооцооны бүлэг, эрэл-үнэлгээний ажлын үр дүн, аргачлал, хэтийн төлөвийн үнэлгээ, өрөмдлөг, дүгнэлт, геофизикийн бүлгээс хуулбар авах

А4

500

1-20 хуудас

700

20-50 хуудас

1400

50-дээш

А3

800

 

3

Улсын нөөц баталсан ЭБЗ-ийн протоколууд

А4

1000

 

 

Зургаас  хуулбар хийх /канон/

4

Ашигт малтмалын орд, илрэлийн зураг, цооногийн зүсэлтүүд

А4

800

 

 

А3

1000

 

 

 

Байр зүйн 1:500000. 200000. зураг

зураг

3400

 

 

5

Бусад судалгааны зураг

А4

600

 

 

А3

800

 

 

 

3. Зураг скайнердаж өнгөтөөр хэвлэх, CD-д бичих: 

 

д/д

 

Зургийн төрөл

 

Цаасны хэмжээ

Тайлбар

(төгрөгөөр)

Өнгөтөөр хэвлэх

 

1.

Геологийн бүх төрлийн зураг сканнердаж өнгөтөөр хэвлэх

А4

5000

А3

15000

А2-А0

25000

2.

Сансарын зураг өнгөтөөр хэвлэх

А4

8000

А3

18000

А2-А0

30000

3.

Байр зүйн зураг хэвлэх

зураг

6000

Зураг скайнердаж CD –д бичих

4

Геологийн бүх төрлийн зураг скайнердаж CD–д бичих

А4

3000

А3

12000

А2

15000

А0

20000

5

Сансарын зураг скайнердаж CD–д бичих

А4

2000

А3

10000

А2-А0

12000

6

Номноос сканнердаж CD-д бичих

1 хуудас

1000

7

Байр зүйн зураг

зураг

5000

 

Тайлбар:

  1. Энд тусгагдаагүйүйлчилгээний төлбөрийг адилтгах журмаар үнэлж тооцно.
  2. Төлбөрийг валютаар хийх тохиолдолд тухайн өдрийн Монгол банкны ханшийг үндэслэн тооцно.
  3. 1 номоос хуулбар хийх хэмжээ  30 хувиас хэтрэхгүй. 
 
Геологийн баримт Ашиглалтын нийтлэг журам
2014 оны 6-р сарын 27, Баасан гариг, 09:50

Ашигт малтмалын  газрын  даргын

2009 оны 5  дугаар сарын 19  -ны

өдрийн  169   дугаар  тушаалын

1- хавсралт

 

Геологийн  баримт Ашиглалтын нийтлэг ЖУРАМ

 

Нийтлэг үндэслэл

 

Геологийн баримтын архивын сан хөмрөгөөс ажлын албан хэрэгцээнд болон хувь хүн, албан байгууллага, иргэдэд тайлан материал ашиглуулах, хуулбар үйлдэх, лавлагаа өгөх, зориулалтын байранд ашиглуулахтай холбогдсон үйл ажиллагаанд Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Төрийн архивын ажлын үндсэн заавар болон бусад холбогдох эрх зүйн актууд болон  геологийн салбарын үйл ажиллагаанд тохирсон энэхүү  журмыг дагаж мөрдөнө.

1. АМГ-ын Геологийн хэлтсийн дарга, архивын эрхлэгчийн зөвшөөрлөөр албан ажлын хэрэгцээнд нууцаас бусад баримтыг үзүүлнэ.

2.  Төрийн нууц баримтыг Тагнуулын төв газрын зөвшөөрлөөр ашиглуулна.

3.  Байгууллага, иргэдийн хүсэлтээр уншлагын танхимаар тайлан материалыг ашиглуулахдаа зөвхөн ашиглалтын хөмрөг үүсгэсэн баримтаас хуулбар хийх,    ашиглуулна.

г. Байгууллагын дотоод сүлжээгээр эрэл хайлтын цахим санг /каталоги/ нээлттэй ашиглуулах нөхцөлөөр хангах, тайлангийн текст, зургаас скайнердаж CD-д бичих, хэвлэн буулгаж өгөх

3. Тайланг журмын дагуу ашиглуулах ажлыг архивын эрхлэгч, архивын ажилтан нар хариуцан зохион байгуулна.

4. Улсын болон хувийн баримтын нууцлах хугацаа нь дуусаагүй тохиолдолд  ашиглуулахгүй ба шаардлагатай тохиолдолд АМГ-ын Геологийн хэлтсийн даргын  зөвшөөрлийн дагуу ашиглуулна.

5. Геологийн баримтын архив нь байгууллага иргэдэд хуулбар лавлагаа  олгохдоо батлагдсан тарифын дагуу үйлчилгээний хураамж авна.

6. Нөөц хөмрөгөөс  ашиглалтын хөмрөг үүсгээгүй тохиолдолд архивын хууль тогтоомжийг үндэслэн хязгаарлалтыг тавина.

7. Төрийн архивын баримтын бүрэн бүтэн байдлыг түүнийг хүлээн авсан хүн буюу гэрээний дагуу хүлээн авсан эзэмшигч хариуцна.

8. Архивын баримт ашиглуулах тухай энэхүү журмыг зөрчсөн архивын ажилтан, иргэд, хуулийн этгээдэд Монгол улсын Архивын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 34 дүгээр,  Архив, албан хэрэг хөтлөлтийн зааврын 41 дүгээр заалт болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ. Үүнд:

а, Архивын  журам зөрчсөн иргэнийг Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн 34-р зүйлийн 1-д зааснаар иргэнийг 1000-30000 төгрөгөөр, албан байгууллага, ААН-ийг 50000-80000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулах.

б, Монгол Улсын эрүүгийн хуулийн 225-р зүйлд зааснаар баримт бичиг, хэвлэмэл материал, архивын бичиг баримтыг хулгайлах, устгах гэмтээх, хууль бусаар худалдах, бусдад дамжуулах гадаадын байгууллага, иргэдэд худалдах, дамжуулсан бол 5 жилийн хугацаатайгаар хорих буюу 20000-500000 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

 

НЭГ. Геологийн тайлан материалыг уншлагын танхимаар  ашиглуулах

 

1.1 Геологийн баримтын төвийн архивын материалаар үйлчлүүлэхийг хүссэн байгууллага нь албан бичгээр,  иргэд иргэний үнэмлэхээр, оюутан сурагчид тайлан материал судлах шалтгааныг дурдсан сургуулийн сургалтын албаны тодорхойлолттой  ирж бүртгүүлнэ.

1.2 Архивын баримт ашиглуулахдаа хувийн хэрэг нээж ямар баримт ашиглаж байгаа тухай тэмдэглэл хөтөлж гарын үсгээр баталгаажуулна.

1.3 Баримтын ашиглах журмыг зөрчөөгүй иргэнд цаашид баримт ашиглах зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байна.

1.4 Судлаач нь уншлагын танхимд танилцах баримт хүлээн авахдаа ном, зургийг нэг бүрчлэн шалгаж хүлээн авч гарын үсгээ зурна.

1.5  Нөөц хөмрөг болон үнэт баримтыг  хязгаартай ашиглуулна.

1.6  Баримтанд хуулбар хийхдээ тайланг бүхэлд нь хувилж хуулбар хийх, камер ажиллуулах, зургийн аппарат ашиглахыг хориглоно.

1.7 Тайлан материалыг урж тасдах, дээр нь тэмдэглэл хийх, нугалж бохирдуулах, зориулалтын байрнаас авч гарах  зэрэг Төрийн архивын баримтын хадгалалт хамгаалалтын журмыг ноцтой зөрчвөл Геологи, судалгааны хэлтсийн даргад мэдэгдэж, тодорхой хугацаагаар баримт ашиглах эрхийг хасах, торгууль тавих асуудлыг архив албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч  хариуцна.

1.8 Уншлагын танхимаар баримт ашиглахдаа утсаар чанга ярих, чимээ шуугиан гаргахыг  хориглоно. 

 

ХОЁР. Тайлан материалыг АМГ-ын ажилтан нарт ашиглуулах

2.1 Тайлан материалыг дараахь тохиолдолд  дотоод ажлын хэрэгцээнд олгоно.  Үүнд:

а/ Баримтанд ашиглалтын хөмрөг үүсгэх, сэлбэн засах, сэргээн шинэтгэх, технологийн  боловсруулалт хийх

б/ Судалгаа эрдэм шинжилгээ, сурталчилгааны  ажилд ашиглахад

2,2, Дотооддоо ашиглуулах баримтыг архивын ажилтан хариуцан олгох ба нэг удаа олгох  тайлангийн тоо 5-аас хэтрэхгүй байна.

2,3, Албан ажлын хэрэгцээнд олгосон буюу буцааж авсан баримтын мэдээ тайланг сар бүр гаргаж удирдлагад мэдээлж байна.

2,4, Архивын баримтыг дотоод ажлын хэрэгцээнд ашиглахдаа  АМГ-ын даргын 2009 оны 38 дугаар тушаалыг баримтлана. /Хавсралт1/

2,5, Төрийн архивын баримттай байнга харьцаж байгаа ажилтан нар нь төрийн архивын баталгаа бөглөсөн байна. /Хавсралт 2 / 

 

ГУРАВ. Архивт  ажиллаж  байгаа ажилтан  нарын хүлээх  үүрэг,  хариуцлага

 

3.1 Архивын ажилтан нар нь архивын эрхлэгчийн зөвшөөрлийн дагуу баримтыг олгох ба улсын болон байгууллагын нууцад хамаарагдах баримтыг нууцын эрхлэгчийн  тусгай зөвшөөрлийн дагуу  олгох үүрэгтэй.

3.2 Үйлчилгээ хариуцан ажиллаж буй ажилтан нар нь судалгаа лавлагаанд ашиглаж буй баримтын тоо бүртгэлийг зохих журмын дагуу хөтөлж, уншлагын танхимаар олгож буй баримтын бүрэн бүтэн байдлыг  биечлэн шалгаж хяналт тавьж, мэдээ тайлангаа архивын эрхлэгчид тогтмол мэдээлж байна.

3.3. Архивын материалтай харьцаж байхдаа тамхи татах, төрөл бүрийн цахилгаан халаагуур хэрэглэх, амархан гал авалцах, хүнсний бүтээгдэхүүн болон  худалдаа үйлчилгээ явуулахыг  хориглоно.

 
Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
2014 оны 1-р сарын 08, Лхагва гариг, 08:40

Ашигт Малтмалын Газар нь Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд оролцох төрийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг”-ийн 6.4 дэхь заалт болон Ашигт малтмалын тухай хуулийн 48.10 дахь заалтуудыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь ОҮИТБС-ын Маягт-1, 2-ийн дагуу мэдээ тайлангаа гаргаж, хуулинд заасан хугацаанд буюу 2014 оны нэгдүгээр улиралд багтаан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба болон Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст ирүүлнэ үү.

Хоцорсон болон тайлангаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага тооцох болно.

 

ОҮИТБС-ын 1-р маягт энд дарж татаж авна уу.

ОҮИТБС-ын 1-р маягтын нөхөн зааврыг энд дарж татаж авна уу.

ОҮИТБС-ын 2-р маягт энд дарж татаж авна уу.

ОҮИТБС-ын 2-р маягтын нөхөн зааврыг энд дарж татаж авна уу.

 

Ашигт Малтмалын Газар

Уул Уурхайн Хэлтэс

Лавлах утас: 263709, 70110525


 


Хуудас 2-с 1

Вэб холбоос

  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн вэб

http://www.legalinfo.mn

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn

  • Засгийн газрын вэб сайт

http://zasag.mn/

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org