MongolianEnglish (United Kingdom)

Шинээр олгосон тусгай зөвшөөрлийн жагсаалт

Энд дарж үзнэ үү:

Мэдээллийн ил тод байдал

iaacmn

2015-01-13_14-41-47

eiti

Улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн хэмжээ тооцох Засгийн газрын 81-р тогтоол

Энд дарж татаж авна уу.

INVEST MM

daniel_hertzberg_invest

Өргөдөл хүлээн авах заавар

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам

Энд дарж татаж авна уу

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Төрийн сан банк

Данс: 900018003

АМГ
БНСУ-ын МИРЕКО болон Нэксжио ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа
2015 оны 10-р сарын 20, Мягмар гариг, 15:03

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа болон тус газрын удирдлагын багийн зарим төлөөлөл Солонгосын Уул уурхайн Нөхөн Сэргээлтийн Корпораци Миреко, “Нэксжио” ХХК-уудтай 2015.10.16-ны өдөр Вонжу дахь төв оффист “МУ-ын Ашигт малтмалын болон уул уурхайн нөхөн сэргээлт, эвдрэлийн мэдээлэлжүүлэлтийн систем байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 
БНСУ –ын Нүүрсний корпорацитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2015 оны 10-р сарын 20, Мягмар гариг, 14:52

МУ-ын  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт Малтмалын Газар болон БНСУ-ын Нүүрсний Корпораци хооронд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нүүрсний салбарын хөгжилтэй холбоотой технологи солилцоо, байгаль орчны нөхөн сэргээлт, мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Дэлгэрэнгүй...
 
МЭНДЧИЛГЭЭ
2015 оны 10-р сарын 16, Баасан гариг, 16:40

Эх орныхоо эрдсийн баялгийг нээн илрүүлж, түүнийг ард иргэдийнхээ тусын тулд хэрэглэх эхлэлийг тавилцаж, хангай, говь, тал хээрээр гэр хийж, анхдагчийн хүнд хэцүү боловч нэр хүндтэй үйлсийг бүтээж буй Монголын бүх үеийн геологичдод болон геологийн салбарт ажиллаж буй нийт ажиллагсдад Монгол улсад үндэсний геологийн алба үүсч хөгжсөний 76 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Манай оронд үндэсний  геологийн алба үүсч хөгжиж ирсэн энэ түүхэн 76 жилийн хугацаанд геологи, уул уурхайн салбар манай орны аж үйлдвэрийн бие даасан томоохон салбар болж өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэр бүхэлдээ ямар нэг геологийн судалгаанд хамрагдаж чадсаны үр дүнд манай орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, олон арван орд газрууд нээгдэн ашиглагдаж байгаа бөгөөд цаашид ч шинээр нээн илрүүлэх боломж бүрдээд байна.

Дэлгэрэнгүй...
 
“Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан хүлээн авах дотоод заавар”-ыг батлах тухай
2015 оны 10-р сарын 13, Мягмар гариг, 10:56

Зураган файлаар энд дарж  татаж авна уу.

Файлаар энд дарж  татаж авна уу.

 
Үзэсгэлэн зохион байгуулах тухай
2015 оны 9-р сарын 29, Мягмар гариг, 15:05

2014 оны 08 дугаар сард БНХАУ –ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” гарын үсэг зурсан.

Талууд харилцан хамтарсан үзэсгэлэн, яармаг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу БНХАУ –ын Хөх Хотноо “Монгол-Хятадын Экспо” –г 2015 оны 10 дугаар сарын 23 – 27 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймд тус үзэсгэлэн, яармагт оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд 2015 оны 10 дугаар сарын 09–ний өдрийн 17:00 цаг хүртэл Ашигт малтмалын газрын 310 тоот өрөөнд бүртгүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-267179, 99121625 дугаарын утаснаас лавлана уу.

Жич: Оролцогч аж ахуй нэгжүүд үзэсгэлэнд оролцох зардлыг өөрсдөө гаргана.
 


Хуудас 3-с 1

Вэб холбоос

  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн вэб

http://www.legalinfo.mn

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn

  • Засгийн газрын вэб сайт

http://zasag.mn/

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org