MongolianEnglish (United Kingdom)

Шинээр олгосон тусгай зөвшөөрлийн жагсаалт

Энд дарж үзнэ үү:

Мэдээллийн ил тод байдал

iaacmn

2015-01-13_14-41-47

eiti

Улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн хэмжээ тооцох Засгийн газрын 81-р тогтоол

Энд дарж татаж авна уу.

INVEST MM

daniel_hertzberg_invest

Өргөдөл хүлээн авах заавар

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам

Энд дарж татаж авна уу

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Төрийн сан банк

Данс: 900018003

Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатор

Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн дарга С.Алтанхуяг

Ахлах шинжээч, доктор (PhD) Ж.Нарангэрэл 

Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн үйл ажиллагааны стратеги 

  1. 1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Лабораторийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Уул уурхайн сайд, дэд сайдын бодлогын удирдамжийг хэрэгжүүлэхэд оршино.

  1. 2. Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Ашигт малтмалын бүх төрлийн шинжилгээ, тэдгээрийг гүнзгий боловсруулах технологийн туршилтын ажил гүйцэтгэх, уул уурхайн бохирдлыг тогтоох, олон улсын жишигт хүрч магадлан итгэмжлэгдсэн, лаборатори болох, уул уурхай, нүүрс, шатдаг занар, хими, металлургийн үйлдвэрийн томоохон цогцолборуудыг барьж байгуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд суурь үйлчилгээ үзүүлэх

  1. 3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Лабораторийн эрхэм зорилго нь төрөөс уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудад хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн хөгжилд эрдэс баялагийн салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх

  1. 4. Yйл ажиллагааны стратегийн зорилт

Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай суурь мэдээллээр хангах, Засгийн газрын бодлого хэрэгжүүлэхэд бүх талын таатай орчинг бүрдүүлэх

  1. 5. Yйл ажиллагааны гол зорилт

Лабораторийн стратегийн гол зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан зорилтуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ:

 

5.1.Нүүрс, шатдаг занарын гүн боловсруулалт, хийжүүлэлт, коксжуулалт, шингэрүүлэлтийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологиудыг нутагшуулан хөгжүүлж, импортыг орлох химийн, нефть химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухаан, технологийн туршилт, судалгааны суурь бий болгох

5.2.Ашигт малтмалын шинжилгээ, туршилтын зориулалттай орчин үеийн тоног төхөөрөмжүүд, сүүлийн үеийн стандартуудыг лабораторид ашиглан, шинжилгээ, туршилтын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах

5.3.Уул уурхайн орчны бохирдлыг тогтоох шинжилгээнүүдийг чиг үүргийн дагуу болон захиалгаар хийж гүйцэтгэх, мэдээллийн санг өргөжүүлэх

  1. 6. Лабораторийн шинжилгээ, туршилт

6.1.Лабораторийн итгэмжлэлийн хүрээнд гүйцэтгэж буй шинжилгээ туршилт

  • Хатуу түлшний техникийн иж бүрэн шинжилгээ: Чулуун ба хүрэн нүүрс, занар, хагас кокс, кокс, шахмал түлш г.м. хатуу түлшний Чийг (W), Үнс (A), Нийт хүхэрийн агуулга (St), Дэгдэмхий бодисын гарц (V), Илчлэг (Q).
  • Хатуу түлшний физик, механик болон коксжих, дулааны шинж чанарын шинжилгээ: Нягт, Гадаргуйн талбай, Сүвэршилийн хэмжээ, Үнсний хайлах температур, Чөлөөт хөөлтийн зэрэг (FSI), Рога ба Жи индекс (RI and GI), Дилатаци, Грей-Кингийн коксын төрөл (GK).
  • Хатуу түлшийг баяжуулах, брикетлэх, утааны найрлага тодорхойлох туршилтууд: Хатуу түлшийг Флотацийн аргаар баяжуулах, Холбогчгүйгээр шахах, Түлшний шатаалтаас үүсэх хорт хийн найрлага.

6.2.2014 оны 1-р улирлаас шинээр нэмэгдэх шинжилгээ

  • Хатуу түлшний техникийн шинжилгээ: Дулааны термогравиметрийн (TGA),
  • Хатуу түлшний коксжих, дулааны шинж чанарын шинжилгээ: Пластометрийн үзүүлэлтүүд, Нүүрсний хагас коксжуулалтын давирхайн гарц тодорхойлох шинжилгээ (Fisher Assay).
  • Ашигт малтмалын бүтэц, найрлагын шинжилгээ: Органик түүхий эдийн Үндсэн элементүүд (C, H, N), эрдэс түүхий эдийн Ховор элементүүдийн, Дэгдэмхий органик нэгдлүүдийн, Нүүрсний Битумын гарц, Нүүрсний петрографийн шинжилгээ.
  • Уул уурхайн орчны бохирдлын шинжилгээ, үнэлгээ: Хөрс ба усанд агуулагдах Хүнд ба ховор элементүүд, Мөнгөн ус, Циан, Фтор, Хлор, Газрын тосны бохирдлын.
  1. Лабораторийн шинжилгээ, туршилтын нэр, зориулалт

7.1.Лабораторийн итгэмжлэлийн хүрээнд гүйцэтгэж буй шинжилгээ туршилт

 

 

Шинжилгээ, туршилтын нэр

Зориулалт

 

Хатуу түлшний техникийн иж бүрэн шинжилгээ:

1

Дээж бэлтгэх

Шинжилгээ, туршилтын дээж бэлтгэх

2

Чийг

Хатуу түлшинд агуулагдаж байгаа ажлын болон аналитик чийгийн хэмжээг тодорхойлох

3

Үнслэг

Хатуу түлшинд агуулагдаж байгаа үнсний хэмжээг тодорхойлох

4

Дэгдэмхий бодисын гарц

Хатуу түлшийг дулааны задралд оруулахад ялгарч байгаа бодисын гарцыг тодорхойлох

5

Хүхэр

Хатуу түлшинд агуулагдаж байгаа хүхрийн хэмжээг тодорхойлох

6

Илчлэг

Хатуу түлшийг шатаахад ялгарах дулааны хэмжээг тодорхойлох

 

Хатуу түлшний физик, механик болон коксжих, дулааны шинж чанарын шинжилгээ

7

Харьцангуй нягт

Хатуу түлшний нягтын хэмжээг тодорхойлох

8

Үнсний хайлах температур

Хатуу түлшний шаталтаас үүссэн үнсний хайлах температурыг тодорхойлох

9

Гадаргуун талбай, нүх сүв

Хатуу бодисын гадаргуун талбай, сүвэршлийн хэмжээг тодорхойлох

10

Барьцалдах чанар

Өндөр температурт чулуун нүүрсний органик бодис хайлж хоорондоо барьцалдах чанар буюу Рога, Жи индексүүдийг тодорхойлох

11

Хөөлтийн зэрэг

Өндөр температурт чулуун нүүрсний органик бодис хөөж эзлэхүүнээ тэлэх чанар буюу Чөлөөт хөөлтийн индексийг тодорхойлох

12

Грей-Кингийн аргаар коксжилтын төрөл тодорхойлох

Өндөр температурт чулуун нүүрсний органик бодисын задралаас үүссэн хатуу үлдэгдлийн хэлбэр, задралын бүтээгдэхүүнүүдийн гарцыг  тодорхойлох

13

Дилатометрийн аргаар коксжилт тодорхойлох

Өндөр температурт чулуун нүүрсийг халаахад өөрчлөгдөх эзлэхүүний агшилт ба тэлэлтийг  тодорхойлох

 

Хатуу түлшийг баяжуулах, брикетлэх, утааны найрлага тодорхойлох туршилтууд

14

Баяжигдах чанар

Янз бүрийн нягттай хүнд шингэн ашиглан нүүрсийг хувийн жингээр нь ялгаж баяжигдах чанарыг нь тодорхойлох

15

Баяжуулалтын туршилт

Флотацийн аргаар баяжуулах туршилт гүйцэтгэх

16

Холбогчгүйгээр шахах

Нам даралт болон температурт хатуу түлшийг шахаж шахмал үйлдвэрлэх боломжийг тодорхойлох

17

Түлшний шатаалтаас үүсэх хорт хийн найрлага

Түлшний шатаалтаас үүсэх утаанд SOx, NOx, CO г.м. хийн агуулгыг тодорхойлох

 

7.2.2014 оны 1-р улирлаас шинээр нэмэгдэх шинжилгээ

 

 

Шинжилгээ, туршилтын нэр

Зориулалт

 

Хатуу түлшний техникийн шинжилгээ

1

Дулааны термогравиметрийн (TGA)

Хатуу түлшинд агуулагдаж байгаа чийг, дэгдэмхий бодис, үнслэгийн хэмжээг нэг дээжээс тодорхойлох

 

Хатуу түлшний коксжих, дулааны шинж чанарын шинжилгээ

2

Пластометрийн үзүүлэлтүүд

Өндөр температурт чулуун нүүрсний органик бодисоос үүссэн уян харимхай массын зуурамтгай ба урсамтгай шинж чанарыг тодорхойлох

3

Нүүрсний хагас коксжуулалтын давирхайн гарц (Fisher Assay)

Өндөр температурт хатуу түлшний задралаас үүссэн бүтээгдэхүүнүүдийн (хагас кокс, давирхай, ус, хий) гарцыг  тодорхойлох

 

Ашигт малтмалын бүтэц, найрлагын шинжилгээ

4

Органик түүхий эдийн үндсэн элементүүд (C, H, N)

Органик түүхий эдийн үндсэн элементүүдийн (C, H, N) агуулгыг зэрэг тодорхойлох

5

Эрдэс түүхий эдийн хүнд ба ховор элементүүд

Эрдэс түүхий эдэд ховор элементүүдын агуулгыг тодорхойлох

6

Дэгдэмхий органик нэгдлүүд

Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнд буй дэгдэмхий органик нэгдлүүдийн агуулгыг тодорхойлох

7

Нүүрсний битум

Нүүрсэнд агуулагдаж буй хандлагдах бодисын хэмжээг Сокслетийн аргаар тодорхойлох

8

Нүүрсний петрографийн

Нүүрсний петрографийн найрлагыг тодорхойлох

 

Уул уурхайн орчны бохирдлын шинжилгээ, үнэлгээ

9

Хөрс ба усанд агуулагдах хүнд ба ховор элементүүд

Хөрс ба усанд хүнд ба ховор элементүүдийн агуулгыг тодорхойлох

10

Мөнгөн ус

Хөрс, тунац, нүүрс, ургамалд мөнгөн усны агуулгыг тодорхойлох

11

Циан

Хөрс ба усанд хүнд ба ховор элементүүдийн агуулгыг тодорхойлох

12

Фтор, хлор

Усанд фтор, хлор элементүүдийн агуулгыг тодорхойлох

13

Газрын тосны бохирдлын

Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсний бохирдлын хэмжээг тодорхойлох

 Uul-lab

 

 


Вэб холбоос

  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн вэб

http://www.legalinfo.mn

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn

  • Засгийн газрын вэб сайт

http://zasag.mn/

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org