MongolianEnglish (United Kingdom)

Шинээр олгосон тусгай зөвшөөрлийн жагсаалт

Энд дарж үзнэ үү:

Мэдээллийн ил тод байдал

iaacmn

2015-01-13_14-41-47

eiti

Улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн хэмжээ тооцох Засгийн газрын 81-р тогтоол

Энд дарж татаж авна уу.

INVEST MM

daniel_hertzberg_invest

Өргөдөл хүлээн авах заавар

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам

Энд дарж татаж авна уу

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Төрийн сан банк

Данс: 900018003

Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн дарга С.Цогзолмаа

 

Энэ хэлтэс нь АМГ-ын үйл ажиллагаанд удирдлагын тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, дотоод хяналт шалгалтын тогтолцоог буй болгох, удирдлагын шийдвэр, бодлого журмын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх, санхүү бүртгэлийн үйл ажиллагааг дотоод аудитаар хангах, аппаратын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох, үр дүнг үнэлэн дүгнэх, урамшуулах тогтолцоог боловсронгуй болгох, агентлагийн бүх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн статистик мэдээллийн сан бий болгох, шаардлагатай мэдээллээр удирдлага, бусад байгууллагуудыг шуурхай хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

ХШҮСМХ-ийн үйл ажиллагаа нь үйлчилгээний хүртээмж, чанар, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үйл ажиллагааны ахиц дэвшил, алдаа сургамжийг тодорхойлон цаашид бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг сайжруулах талаар санал зөвлөмж боловсруулах, удирдлагыг шаардлагатай мэдээлэл, статистик мэдээ, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, байгууллагын санхүү, бүртгэлийн тайлангийн дотоод аудитын байнгын хяналтыг бий болгох, ажилтнуудыг чадваржуулах, мэргэжүүлэх, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх замаар хэрэгжинэ.

 

Энэ хэлтсээс  үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь АМГ-ын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн ажилтнууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Уул уурхайн сайд, дэд сайд, Уул уурхайн яам, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, иргэд байна.

 

Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтэс нь үйл ажиллагааны дараахь чиг үүрэгтэй байна:

  1. АМГ-ын газрын бүх дотоод бүтцийн нэгжүүдийн гүйцэтгэж буй хөтөлбөр, арга хэмжээ, төсөл, үйл ажиллагаануудад ХШҮ хийх, АМГ-ын үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэхэд хяналт тавих;
  2. Агентлагийн байгууллагуудтай хийх аливаа гэрээ, санамж бичиг нь ёс зүй болон “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай” хуульд нийцсэн эсэхэд хяналт тавих;
  3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тус газрын үйл ажиллагааны хүрээнд хамрах арга хэмжээнүүдийн хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг гаргуулан АМГ-ын удирдлагад танилцуулан холбогдох арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх, Уул уурхайн яаманд тайлагнах;
  4. Удирдах дээд байгууллагын тогтоол, тушаал, шийдвэр, төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилтэд дотоод хяналт тавих, гүйцэтгэлийг гаргуулан нэгтгэж удирдлагад болон холбогдох байгууллагад тайлагнах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;
  5. АМГ-ын дотоод үйл ажиллагаанд мөрдүүлэх дүрэм, журам, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, бусад шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, гүйцэтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах;
  6. Хөдөлмөрийн сахилга, байгууллагын дотоод дэг журмыг хангуулах, хариуцлага тооцох, урамшуулах тогтолцоог бүрдүүлэн хэвшүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах;
  7. Аппаратын нэгжүүдийн болон ажилтнуудын ажлын үр дүнг үнэлж дүгнэх, тайлагнах, хариуцлага тооцох, урамшуулах механизмыг боловсронгуй болгох;
  8. АМГ-ын   аж   ахуй,   санхүүгийн тайланд дотоод аудитын байнгын хяналт тавих;
  9. АМГ-ын хэмжээнд дотоод хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж, үр нөлөөтэй хэрэгжүүлэх;
  10. АМГ-ын нэгжүүдээс гаргасан тайлан мэдээнд дүн шинжилгээ хийх;
  11. Геологи, уул уурхай, кадастрын статистикийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх, хөгжүүлэх, мэдээллээр хангах
  12. Тогтмол хугацаанд байгууллагын нэгдсэн статистик тайланг гаргаж хэвших
  13. Холбогдох газруудад тайланг хүргүүлэх, мэдээллээр хангах

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Оршил

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтэс \цаашид “хэлтэс” гэх\-ийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр \цаашид “хөтөлбөр” гэх\-ийн зорилго нь дотоод хяналт шалгалт, аудитын тогтолцоог буй болгох, хууль тогтоомж, бодлого, журам, удирдлагын шийдвэр, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, геологи, уул уурхай, нүүрсний салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэн удирдлага болон иргэд, байгууллагуудыг мэдээллээр хангах зэрэг асуудлуудыг хамарсан хэлтсийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн үндэслэлийг тодорхойлоход оршино.

 

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг боловсруулахдаа Уул уурхайн Сайдын 2012 оны 37 дугаар тушаалаар баталсан “Ашигт малтмалын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус үндэс болгов.

 

1.3. Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

  1. Монгол Улсын Үндсэн хууль;
  2. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
  3. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль;
  4. Монгол Улсын Төрийн албаны тухай хууль;
  5. Хөдөлмөрийн хууль;
  6. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
  7. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
  8. Төрийн хяналт шалгалтын тухай хууль;
  9. Ашигт малтмалын тухай хууль;
  10. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль;
  11. Газрын тухай хууль;
  12. Газрын хэвлийн тухай хууль;
  13. Байгаль орчныг хамгаалах тухай хууль (цогц) ;
  14. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль;
  15. Бусад хууль тогтоомж;

 1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлага, мэдээллийг ашиглав.

 

1.5. Хэлтсийн үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтэс нь дотоод хяналт шалгалт, аудитын тогтолцоог буй болгох, хууль тогтоомж, бодлого, журам, удирдлагын шийдвэр, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, статистик мэдээллийн санг бүрдүүлэн удирдлага болон иргэд, байгууллагуудыг мэдээллээр хангах, үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх санал боловсруулах, тайлагнах, хариуцлага тооцох, урамшуулах тогтолцоог боловсронгуй болгох үүрэг, хариуцлага хүлээж Агентлагийн даргад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.

 

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр буюу Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь АМГ-ын дарга, дэд дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн ажилтнууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Уул уурхайн сайд, дэд сайд, Уул уурхайн яам, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, иргэд байна.

Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ. Хэлтсийн стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр бүрээр тогтоон тус хэлтсийн  зохион байгуулалтын бүтцийн нэгжийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр \албан тушаал\-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Хэлтсийн үйл ажиллагааны стратеги

 

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Хэлтсийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, геологи, уул уурхай, нүүрсний салбарын статистик мэдээллийн санг үүсгэн бий болгох, удирдлага болон иргэд, байгууллагуудыг мэдээллээр хангахад оршино.

 

2.2. Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтэс нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

 

2.2.1. Агентлагийн дотоод хяналт шалгалт, аудитын тогтолцоог бий болгох;

 

2.2.2. Хууль тогтоомж, бодлого, журам, удирдлагын шийдвэр, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

 

2.2.3. Геологи, уул уурхай, нүүрсний салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэн удирдлага болон иргэд, байгууллагуудыг мэдээллээр хангах;

 

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн эрхэм зорилго нь газрын алба, хэлтэс, тасгуудын эрхэлсэн асуудал, газрын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээ,  үйл ажиллагаа, тэдгээрийн явц, гүйцэтгэл, хүрсэн түвшинг тодорхойлж, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж өгөх, дотоод аудитын хяналт тавих, геологи, уул уурхай, нүүрсний салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэх, удирдлагыг цаг үеэ олсон үнэн зөв мэдээллээр хангах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

2.4. Yйл ажиллагааны стратегийн зорилт 

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтэс нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

 

2.4.1. Агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дотоод аудитын хяналт тавих, статистик мэдээллийн сан бий болгох.

 

2.5. Yйл ажиллагааны гол зорилт

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн стратегийн зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

 

2.5.1 Газрын үйл ажиллагаан дахь хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнгийн гэрээ, арга хэмжээний гүйцэтгэлийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах;

2.5.2. Геологи, уул уурхай, нүүрсний салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэх, удирдлагыг мэдээллээр хангах;

2.5.3. Газрын дотоодын хяналтыг сайжруулж, үр нөлөө, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, үр дүнг тайлагнах, үүнтэй холбоотой хариуцлага болон урамшуулал тооцож ажиллах тогтолцоог боловсронгуй болгох;

2.5.4. Улсын төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөрөнгийн зарцуулалтад дотоод аудитын хяналт тавих, гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ, үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гаргах;

2.5.5. Газрын ажлын байрны давхардал, сул, дутагдалтай байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийн санал боловсруулах;

2.5.6. Байгууллагын соёл, үйлчилгээ, ажлын зохион байгуулалтын нээлттэй байдлын талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг хагас жил тутам хийх, үр дүнгийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулах;

 

2.6. Yйл ажиллагааны зорилт 

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлнэ:

2.6.1. Үйл ажиллагааны 1 дүгээр гол зорилтын хүрээнд:

 

2.6.1.1. Хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

2.6.1.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тус газрын үйл ажиллагааны хүрээнд хамрах арга хэмжээнүүдийн хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг гаргуулан АМГ-ын удирдлагад танилцуулан холбогдох арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх, Уул уурхайн яаманд тайлагнах;

2.6.1.3. Үр дүнгийн гэрээ, арга хэмжээний гүйцэтгэлийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах;

 

2.6.2. Үйл ажиллагааны 2 дугаар гол зорилтын хүрээнд:

 

2.6.2.1. Геологи, уул уурхай, нүүрсний салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэх;

2.6.2.2. Удирдлага болон иргэд, байгууллагуудыг мэдээллээр хангах;

 

2.6.3. Үйл ажиллагааны 3 дугаар зорилтын хүрээнд:

 

2.6.3.1. Газрын санхүүгийн дотоод аудитын хяналтыг тавих;

2.6.3.2. Ажилтнуудын цаг ашиглалтын байдалд хяналт тавих;

2.6.3.3. Ажлын гүйцэтгэлийн тайлан, төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилтэд дотоод хяналт тавих, гүйцэтгэлийг гаргуулан нэгтгэж удирдлагад болон холбогдох байгууллагад тайлагнах ажлыг зохион байгуулах;

2.6.3.4. Урамшуулах болон хариуцлага хүлээлгэх санал боловсруулж удирдлагад танилцуулах;

 

2.6.4. Үйл ажиллагааны 4 дүгээр зорилтын хүрээнд:

 

2.6.4.1. Улсын төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөрөнгийн зарцуулалтад дотоод аудитын хяналт тавих;

2.6.4.2. Гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах;

 

2.6.5. Үйл ажиллагааны 5 дугаар зорилтын хүрээнд:

 

2.6.5.1. Газрын ажлын байрны давхардал, сул, дутагдалтай байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийн санал боловсруулах, удирдлагад танилцуулах;

 

2.6.6. Үйл ажиллагааны 6 дугаар зорилтын хүрээнд:

 

2.6.6.1. Байгууллагын соёл, үйлчилгээ, ажлын зохион байгуулалтын нээлттэй байдлын талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг хагас жил тутам хийх;

2.6.6.2. Судалгааны үр дүнгийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулах, удирдлагад танилцуулах;

 

Гурав. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтэц, түүний чиг үүрэг

 

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримтлах зарчим

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:

 

3.1.1. Хэлтсийн стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим \тухайн хэлтсийн үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх\;

3.1.2. Эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим \бүтцийн нэгж, түүний удирдах албан тушаалын түвшин, ямар асуудал эрхэлдэг, ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, түүний ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ газрын бусад бүтцийн нэгжийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх\;

3.1.3. Yзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим \бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх\;

3.1.4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим \хэлтсийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл хоёроос дээшгүй шат дамжлагатай байх\;

3.1.5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим \хэлтсийн үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх\;

3.1.6. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим \үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх\.

 

3.2. Yйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус хэлтсийн үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараах загварыг санал болгож байна:

 Hyanlt diagram

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Хэлтсийн үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:

 

3.3.1. Ашигт малтмалын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх талаар санал боловсруулах, тайлагнах, хариуцлага тооцох, урамшуулах тогтолцоог боловсронгуй болгох, дотоод аудитын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, геологи, уул уурхай, нүүрсний салбарын статистикийн нэгдсэн санг бүрдүүлэх бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг.

 

Энэ хэлтэс нь АМГ-ын үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дотоод хяналт тавих болон статистикийн нэгдсэн санг бүрдүүлэх үндсэн үүргийг хүлээж, АМГ-ын ажилтнуудын цаг ашиглалтыг сайжруулах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, дотоод хяналт шалгалтын тогтолцоог буй болгох, удирдлагын шийдвэр, бодлого журмын хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, аппаратын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох, үр дүнг үнэлэн дүгнэх, урамшуулах тогтолцоог боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн үйл ажиллагаа нь АМГ-ын даргад болон газрын аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, ажилтнуудын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх замаар хэрэгжинэ.
 


Вэб холбоос

  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн вэб

http://www.legalinfo.mn

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn

  • Засгийн газрын вэб сайт

http://zasag.mn/

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org