MongolianEnglish (United Kingdom)

Шинээр олгосон тусгай зөвшөөрлийн жагсаалт

Энд дарж үзнэ үү:

Мэдээллийн ил тод байдал

iaacmn

2015-01-13_14-41-47

eiti

Улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн хэмжээ тооцох Засгийн газрын 81-р тогтоол

Энд дарж татаж авна уу.

INVEST MM

daniel_hertzberg_invest

Өргөдөл хүлээн авах заавар

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам

Энд дарж татаж авна уу

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Төрийн сан банк

Данс: 900018003

Нүүрсний хэлтэс

Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх

  • Үйлдвэрлэл, технологийн тасгийн дарга Т.Буянбат
  • Шатах ашигт малтмалын судалгааны тасгийн дарга Ж.Батбилэг
Нүүрсний хэлтсийн үйл ажилгааны үндсэн үүрэг

1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар:

Нүүрсний хэлтсийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Ашигт малтмалын тухай болон холбогдох хууль тогтоомжууд, Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр, Уул уурхайн сайд, дэд сайдын бодлогын удирдамжийг хэрэгжүүлэхэд оршино.

2. Үйл ажиллагааны эрхэм зорилго:

Нүүрсний хэлтсийн эрхэм зорилго нь төрөөс нүүрсний салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, төрийн бодлогын удирдамжийг хэрэгжүүлэх замаар үндэсний эдийн засгийн хөгжилд эрдэс баялгийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд оршино.

3. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:

  1. Нүүрсний салбарт байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, нүүрсний хаягдал, бохирдол багатай, эдийн засгийн өндөр үр ашигтай техник, технологиор олборлолт, баяжуулалт, боловсруулалт, борлуулалт явуулах, салбарын хөгжлийн ойрын болон хэтийн бодлого, чиглэлийг тодорхойлоход шаардлагатай тооцоо, судалгаа хийх, санал зөвлөмж боловсруулах, дүгнэлт гаргах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
  1. Нүүрсний салбарт боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, энэ чиглэлээр бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, удирдлагыг болон хэрэглэгчийг бодит мэдээ, мэдээллээр ханган ажиллах.

4. НХ-ийн үйл ажиллагааны стратегийн зорилт:
  1. Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нүүрсний салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, бодлогын удирдамжийг нь хэрэгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтын орчинд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүнийг сайжруулах санал, судалгаа боловсруулах.
  1. Ашигт малтмалыг боловсруулах, баяжуулах замаар нүүрсний чанарын зэрэглэлийг дээшлүүлэх, утаа болон механик хольцийг бууруулах технологийг нэвтрүүлэх, нүүрсний хийжүүлэлт, хагас кокс, кокс-химийн бүтээгдэхүүн, бордоо болон нефтийн бүтээгдэхүүн гаргах шинэ техник, технологийн туршилтын ажлууд болон шаардлагатай суурь судалгаа, техник технологийн үндэслэлийг боловсруулах.

 

5. НХ-ийн зохион байгуулалтын бүтэц:

  1. Үйлдвэрлэл, технологийн тасаг
  2. Шатах ашигт малтмалын судалгааны тасаг

Хэлтсийн үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна. Үүнд:

  1. Үйлдвэрлэл, технологийн тасаг нь нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль, тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, эрчим хүчний нүүрсний хангамжийн тогтолцоог тогтвортой, найдвартай байлгах, нүүрсний олборлох салбарын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, техник, технологи тоног төхөөрөмжийн ажиллагааны байдал, тэдгээрийн өнөөгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, шаардагдах тооцоо, мэдээлэл, материалд тулгуурлан судалгааны үр дүн, санал боловсруулж удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэрийг мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй байна.
  2. Шатах ашигт малтмалын судалгааны тасаг нь нүүрсний гүн боловсруулалтын үндсэн төрлүүд болох хийжүүлэлт, шингэрүүлэлт, коксжуулалтын  үйлдвэрлэлийн технологиудыг манай орны нөхцөлд нутагшуулан хөгжүүлж импортыг орлох химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухаан, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, урьд нь хийгдсэн төсөл, хөтөлбөрүүдийг нэгтгэн сонголт хийж, тодорхой төслүүдийг санхүүжүүлэх хууль эрх зүйн  үндэслэлийг төр засгийн бодлогын түвшинд хүргүүлэн, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана.
 


Вэб холбоос

  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн вэб

http://www.legalinfo.mn

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn

  • Засгийн газрын вэб сайт

http://zasag.mn/

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org