MongolianEnglish (United Kingdom)

Шинээр олгосон тусгай зөвшөөрлийн жагсаалт

Энд дарж үзнэ үү:

Мэдээллийн ил тод байдал

iaacmn

2015-01-13_14-41-47

eiti

Улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн хэмжээ тооцох Засгийн газрын 81-р тогтоол

Энд дарж татаж авна уу.

INVEST MM

daniel_hertzberg_invest

Өргөдөл хүлээн авах заавар

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам

Энд дарж татаж авна уу

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Төрийн сан банк

Данс: 900018003

Уул уурхайн хэлтэс
Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга
  • Нөөц эдийн засгийн судалгааны  тасгийн дарга Б.Бямбадагва
  • Технологи, үйлдвэрлэлийн  тасгийн дарга Б.Элбэгзаяа
  • Боловсруулалт хэтийн төлөвийн тасгийн дарга М.Мэндбаяр
  • Бичил уурхайн тасгийн дарга Д.Сагараадорж

Уул уурхайн хэлтсийн үйл ажиллагааны стратеги

1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Уул уурхайн хэлтсийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Ашигт малтмалын тухай болон холбогдох хууль тогтоомжууд, Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал юм.

2. Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Уул уурхайн  хэлтэс нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.1. Ашигт малтмалыг хаягдал, бохирдол багатай, эдийн засгийн өндөр үр ашигтай, экологид хохирол багатай техник, технологи ашиглан олборлох, баяжуулах, борлуулахтай холбогдсон судалгаа хийж дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах,   тэдгээрийг   хэрэгжүүлэх   ажлыг   зохион   байгуулах,

2.2. Уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, санал боловсруулах талаархи ажил үүргийг хэрэгжүүлэх, салбарын стратеги, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, удирдлагыг мэдээллээр ханган ажиллах

3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Уул уурхайн хэлтсийн эрхэм зорилго нь төрөөс  уул  уурхайн   салбарын  хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудад хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар үндэсний эдийн засгийн  хөгжилд эрдэс баялгийн салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд оршино.

4. Yйл ажиллагааны стратегийн зорилт

Уул уурхайн хэлтэс нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйлажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

4.1. Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, Засгийн газрын бодлого хэрэгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бүх талын таатай орчинг бүрдүүлэх;

5. Yйл ажиллагааны гол зорилт

Уул уурхайн хэлтсийн стратегийн зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

5.1. Уул уурхайн салбарын бодлогын хэрэгжилтийн байдалд  үнэлэлт, дүгнэлт өгөх, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийг төсөвт төвлөрүүлэх,  бичил уурхай, түүний эрх зүйн зохицуулалтын санал боловсруулах

5.2.  Уул уурхайн салбарын статистик мэдээ, мэдээлэл, судалгаа хийх

5.3. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар судалгаа хийж, тодорхой төслийн санал боловсруулах

 


Вэб холбоос

  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн вэб

http://www.legalinfo.mn

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn

  • Засгийн газрын вэб сайт

http://zasag.mn/

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org