MongolianEnglish (United Kingdom)

Шинээр олгосон тусгай зөвшөөрлийн жагсаалт

Энд дарж үзнэ үү:

Мэдээллийн ил тод байдал

iaacmn

2015-01-13_14-41-47

eiti

Улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн хэмжээ тооцох Засгийн газрын 81-р тогтоол

Энд дарж татаж авна уу.

INVEST MM

daniel_hertzberg_invest

Өргөдөл хүлээн авах заавар

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам

Энд дарж татаж авна уу

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Төрийн сан банк

Данс: 900018003

Ашигт малтмалын газрын удирдлага болон нийт албан хаагчдад “ Төрийн албан хаагчийн манлайлал, ур чадвар ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
2014 оны 10-р сарын 27, Даваа гариг, 15:41

Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвд 10 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын газрын нийт албан хаагчдад зориулан 3 төрлийн сэдвээр  сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

 

Дэлгэрэнгүй...
 
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог

 

Төрийн захиргааны удирлагын хэлтсийн үйл ажиллагааны стратеги

1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар 

     Xэлтсийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь агентлагийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилт, чиг үүргийг   хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд мэргэшлийн, цаг үеэ олсон, үр дүнтэй, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүл эх, нэгжүүдийн ажлын уялдааг хангахад оршино.

2. Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл 

Захиргаа, удирдлагын хэлтэс нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.1. Байгууллагын өөрчлөлт, хөгжлийн стратегитэй уялдсан хүний нөөцийн удирдлагын арга барилыг хэрэглэх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, тэднийг сургах, хөгжүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж дүгнэх замаар төрийн албыг чадварлаг, мэргэшсэн алба болгон хөгжүүлж төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, дотоод хяналт шалгалтын тогтолцоог бий болгох;

2.2. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

2.3. Агентлагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа эрх зүйн үндэслэлтэй шийдвэр боловсруулан гаргах,  хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.4. Газрын хэмжээнд төсөв зардлыг хэмнэлттэй зарцуулж, үйл ажиллагааг жигд явуулах нөхцөл бүрдсэн нийтлэг үйлчилгээг зохион   байгуулах.

3. Үйл ажиллагааны эрхэм зорилго 

      Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн эрхэм зорилго нь төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, хамгийн шилдэг бөгөөд чадварлаг баг бүрдүүлснээр Агентлагийн үйл ажиллагааг нягт уялдсан, үр нөлөөтэй,  тасралтгүй, хэвийн жигд ажиллагаатай, төрийн захиргааны шилдэг байгууллага байлгахад оршино.

 

4. Yйл ажиллагааны стратегийн зорилт 

       Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

4.1. Төрийн захиргааны удирдлагын манлайлал, хүний нөөцийн удирдлагаар хангах.

 

5. Yйл ажиллагааны гол зорилт 

    Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн стратегийн зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

5.1. Захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

5.2. Үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг баримтлан байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулах;

5.3. Ашигт малтмалын газрын эрхлэх асуудлын хүрээнд салбарын түвшинд хууль, эрх зүйн асуудлыг нэгтгэн зохицуулан зохион байгуулах, хууль, эрх зүйн зөвлөлгөө өгөх, хяналт тавих;

         5.4. Салбарын түвшинд гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

      5.5. Ашигт малтмалын газрын үйл ажиллагаанд мониторинг, шинжилгээ өгөх, үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх санал боловсруулах, тайлагнах, хариуцлага тооцох, урамшуулах тогтолцоог боловсронгуй болгох.                                         


 


 


Вэб холбоос

  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн вэб

http://www.legalinfo.mn

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn

  • Засгийн газрын вэб сайт

http://zasag.mn/

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org