MongolianEnglish (United Kingdom)

Шинээр олгосон тусгай зөвшөөрлийн жагсаалт

Энд дарж үзнэ үү:

Мэдээллийн ил тод байдал

iaacmn

2015-01-13_14-41-47

eiti

Улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн хэмжээ тооцох Засгийн газрын 81-р тогтоол

Энд дарж татаж авна уу.

INVEST MM

daniel_hertzberg_invest

Өргөдөл хүлээн авах заавар

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам

Энд дарж татаж авна уу

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Төрийн сан банк

Данс: 900018003

Товч түүх

 

 

 

                                                                            1997 он                                                   Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “Ашигт малтмалын тухай хууль”-ийг баталж тус оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлснээр Монгол Улсын эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэ орчин бүрдсэн билээ.Ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдан гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 1З2 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг байгуулж, тус газрын даргаар Д.Жаргалсайханыг томилжээ.
2004 он

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг батлах” тухай УИХ-ын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 249 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох АМХЭГ (хуучнаар), Газрын тосны хэрэг эрхлэх газрыг нэгтгэн Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТХЭГ)-ыг байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 159 дүгээр захирамжаар Л.Болдыг тус газрын даргаар томилжээ. АМГТХЭГ (хуучнаар) нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үйлдвэр, худалдааны сайдаас эрдэс баялаг, газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилт, чиглэлүүдийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон байна.

2008 он

УИХ-ын 2008 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 43 дугаар тогтоол,  Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТХЭГ (хуучнаар)-ыг Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яамны харьяа хэрэгжүүлэгч агентлагууд болох Ашигт малтмалын газар, Газрын тосны газар болгон бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулсан.

2009 он

Засгийн газрын 2009 оны 54 дүгээр тогтоолоор Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Д.Батхуягийг томилсон байна.

2012 он

Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 148 дугаар тогтоол, Засгийн газрын хуралдааны 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 27 дугаар тэмдэглэлийг тус тус  үндэслэн Ашигт малтмалын газрын даргаар Г.Алтансүхийг томилов.

 


Вэб холбоос

  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн вэб

http://www.legalinfo.mn

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn

  • Засгийн газрын вэб сайт

http://zasag.mn/

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org