MongolianEnglish (United Kingdom)

Шинээр олгосон тусгай зөвшөөрлийн жагсаалт

Энд дарж үзнэ үү:

Мэдээллийн ил тод байдал

iaacmn

2015-01-13_14-41-47

eiti

Улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн хэмжээ тооцох Засгийн газрын 81-р тогтоол

Энд дарж татаж авна уу.

INVEST MM

daniel_hertzberg_invest

Өргөдөл хүлээн авах заавар

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам

Энд дарж татаж авна уу

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Төрийн сан банк

Данс: 900018003

Олон улсын нүүрсний зах зээлийн мэдээлэл
2016 оны 1-р сарын 22, Баасан гариг, 09:49
  • БНХАУ

2015 онд БНХАУ нийт 204.06 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 87.14 сая тонноор буюу 30%-иар буурсан байна. 2015 онд,  5.74 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 7.1%-аар буурчээ. Тус улсын 2015 оны 1-12-р сарын түүхий нүүрсний олборлолтын хэмжээ 3.68 тэрбум болсон ба өмнөх жилийн мөн үеэс  3.5%-аар буурсан байна.

  • Энэтхэг улс

2015 оны 4-12-р сард Энэтхэг улс нийт 132 сая тонн нүүрс импортолсон ба өнгөрсөн жилийн мөн үеийн хэмжээ болох 155 сая тонноос 14.84%-аар буурсан байна. Энэтхэгийн нүүрсний дотоодын олборлолт тасралтгүй нэмэгдэж байгаагаас  нүүрсний импорт нь буурсан гэж үзэж байна.  Энэ санхүүгийн жилд  “Энэтхэгийн нүүрс компани” (Coal India Limited) олборлолтын шинэ амжилт тогтоож, 540-550 сая нүүрс олборлоно гэж таамаглаж байна.

2014-2015 оны санхүүгийн жилд,  Энэтхэгийн нүүрс компани нийт 212 сая тонн нүүрс импортолсон ба импортын үнийн дүнгийн хэмжээ 1 их наяд рупи болжээ.

  • Өмнөд Солонгос улс 

1-12 сард өмнөд Солонгос улсын нүүрсний импортын нийт хэмжээ 135.12 сая тонн болж өнгөрсөн жилийн мөн үеэс 3.08%-аар нэмэгдсэн байна. Эдгээрээс эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 101.14 сая тонн, коксжих нүүрсний импортын хэмжээ 25.2 сая тонн, антрацит нүүрсний импортын хэмжээ 8.77 сая тонн болжээ.

2015 оны 12-р сард тус улс нийт 12.42 сая тонн нүүрс импортолсон ба өмнөх сараас 27%-аар нэмэгджээ. Нийт импортолсон нүүрсний 9.35 сая тонн буюу 75.34% -ийг эрчим хүчний нүүрс, 2.19 сая тонн буюу 17.69%-ийг коксжих нүүрс, 866.8 мянган тонн буюу  6.98% -ийг антрацит нүүрс эзэлж байна.

2015 оны  12-р  сард голлон Австрали, Индонез, ОХУ, Канад, Хятад, Америкаас импортолсон  ба Австралиас 6.65 сая тонн буюу тухайн сарын нийт импортын 53.56%-ийг, Индонезаас 2.55 сая тонн буюу 20.6%-ийг, ОХУ-аас 2.29 сая тонн буюу 18.5%-ийг, үлдсэн 0.92 сая тонн буюу 7.34%-ийг Канад, Хятад, АНУ, Вьетнам, Колумб, Монгол улсаас импортолжээ.

 

НҮҮРСНИЙ ХЭЛТЭС

2016.01.21

 

Вэб холбоос

  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн вэб

http://www.legalinfo.mn

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn

  • Засгийн газрын вэб сайт

http://zasag.mn/

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org