MongolianEnglish (United Kingdom)

Шинээр олгосон тусгай зөвшөөрлийн жагсаалт

Энд дарж үзнэ үү:

Мэдээллийн ил тод байдал

iaacmn

2015-01-13_14-41-47

eiti

Улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн хэмжээ тооцох Засгийн газрын 81-р тогтоол

Энд дарж татаж авна уу.

INVEST MM

daniel_hertzberg_invest

Өргөдөл хүлээн авах заавар

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам

Энд дарж татаж авна уу

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Төрийн сан банк

Данс: 900018003

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд
Posted: 2015 оны 12-р сарын 31, Пүрэв гариг, 09:56
энд дарж татаж авна уу.
 
Уул уурхайн салбарт ажиллаж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Posted: 2015 оны 12-р сарын 22, Мягмар гариг, 11:50

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр “Уурхайчдын баяр - 2015” “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба хамтран онол практикийн бага хурал, баярын цэнгүүнийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж байна.

Арга хэмжээ

Байршил

Хугацаа

Онол практикийн бага хурал

Шинжлэх ухаан технологийн их сургууль

1300- 1700

Баярын цэнгүүн

Дурсамж төв- Хан-Уул дүүргийн зүүн урд талд /TAX-40000 төгрөг /

1800- 2200

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 99080035, 99034426, 99115878 утсаар лавлана уу.

 
Аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд
Posted: 2015 оны 12-р сарын 15, Мягмар гариг, 11:07

Засгийн газрын 2014 оны 7 сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулан Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулахаар төлөвлөсөн болон Экологийн чухал ач холбогдол бүхий газар нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болон Улсын тусгай хамгаалалтад шинээр авахаар төлөвлөж буй талбайнуудыг хасч өөрчлөлт оруулах мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг шинээр нэмж тогтоох ажил хийгдэж байгаа тул 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг 2015 оныг дуустал түр хугацаагаар зогсоох болсныг мэдэгдье.

 
“PDAC 2016” Олон улсын чуулга уулзалтад оролцох ААН –ийн анхааралд
Posted: 2015 оны 12-р сарын 11, Баасан гариг, 15:19

LOGO

“PDAC 2016” чуулга уулзалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийн бүртгэл үргэлжилж байна.

Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд албан бичгээр Ашигт малтмалын газарт хаяглан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор ирүүлж, оролцоо, хамтын ажиллагаагаа албажуулна уу.

Бүртгэлийн хүснэгт бөглөөгүй аж ахуйн нэгжүүд дээрх албан бичигт хавсаргаж ирүүлэхийг хүсье.

Бусад мэдээллийг Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаас лавлана уу.

 

АЖЛЫН ХЭСЭГ
 
2015 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авсан өргөдлийн солбицол
Posted: 2015 оны 12-р сарын 11, Баасан гариг, 19:49
Энд дарж татаж авна уу.
 
2015 оны 12 сарын 10-ний өдөр хүлээн авсан өргөдлийн солбицол
Posted: 2015 оны 12-р сарын 10, Пүрэв гариг, 17:25
Энд дарж татаж авна уу.
 
Канадын торонто хотноо “уул уурхайн чуулга уулзалт(pdac) 2016”-ын үеэр зохион байгуулагдах монгол улсын уул уурхайн салбарын бизнес форум, үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Posted: 2015 оны 11-р сарын 17, Мягмар гариг, 15:38

 

 

 

Хугацаа: 2016 оны 3 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд

Хаана: Канад Улс , Торонто хот,  Метро Торонто Хурлын Танхим

2016 оны 3 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдах Уул уурхайн чуулга уулзалт(PDAC)-д Монгол Улсын уул уурхайн салбар уламжлал ёсоор оролцохоор Уул уурхайн сайдын 2015 оны 10 сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 223 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Цааш нь...
 
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Posted: 2015 оны 11-р сарын 26, Пүрэв гариг, 14:45

Уул уурхайн салбарын 93 жилийн ойн баярын хүрээнд шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журмын дагуу:

1. Шилдэг техник, технологи нэвтрүүлсэн

2. Тэргүүний хөрөнгө оруулагч

3,Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч

4. Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах тул шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн, нэгж байгууллагууд албан бичгээр Ашигт малтмалын газарт 12 дугаар сарын 14-ны дотор ирүүлнэ үү. 

Жич:Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь байгууллагын танилцуулга, илтгэх хуудас бэлтгэн ирүүлнэ.

УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС

2015-11-26

УУЛ УУРХАЙ САЛБАРЫН ШИЛДЭГ

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ШАЛГАРУУЛАХ

 

Уул уурхайн салбарын 93 жилийн ойн баярын хүрээнд шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журмын дагуу:

1.     Шилдэг техник, технологи нэвтрүүлсэн

2.     Тэргүүний хөрөнгө оруулагч

3.     Тэргүүний нөхөн сэргээгч

4.     Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч

5.     Шилдэг төсөл боловсруулагч, зэрэг номинацуудад аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулна.

         

 

 

Бүрдүүлж ирүүлэх материал

 

·        Шалгаруулалтад оролцохыг хүссэн аж ахуйн, нэгж байгууллага албан бичгээр хүсэлтээ гарган Ашигт малтмалын газрын уул уурхайн хэлтэст 12 дугаар сарын 14-ны дотор ирүүлнэ.

 

·        Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл, Татварын байгууллагын тодорхойлолтыг тус тус хавсаргасан байна.

 

·        Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь байгууллагын танилцуулга, илтгэх хуудас бэлтгэн ирүүлнэ.

 

 

 

 

УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС

 

Шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах

 

·         Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай шинэлэг, дэвшилтэт техник, технологи нутагшуулсан байдал;

·         Олборлох салбарын ил тод байдлын санаачлагад нэгдэн жил бүрийн тайлангаа гаргаж өгсөн байдал;

·         Техник, технологийн шинэчлэлийг тогтмол хийж зардлыг бууруулсан байдал, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлсэн байдал.

 

Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах

 

·         Хөрөнгө оруулалт татаж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн         байдал;

·         Уул уурхайн үйлдвэрлэлд бодитой бүтээн байгуулалт хийсэн байдал;

·         Олборлох салбарын ил тод байдлын санаачлагад нэгдэн жил бүрийн     тайлангаа гаргаж өгсөн байдал;

·         Ашиглаж байгаа ордын дэд бүтэц, уурхайн тосгон, барилга байгууламжийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байдал;

·         Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болон ажилтаныг мэргэшүүлэх, орон     нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байдал;

·         Орон нутаг, бүс нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр.

 

Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах

 

·         Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дагуу үйл ажиллагаа явуулсан эсэх;

·         Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг гүйцэтгэсэн байдал;

·         Байгаль орчныг хамгаалах зорилгоор мөнгөн хөрөнгө байршуулах журмыг хэрэгжүүлж байгаа байдал;

·         Урьд жилүүдэд байгаль орчны талаар хийж байсан ажлын талаарх орон нутгийн байгаль орчны байцаагчийн чанарын үнэлэлт, дүгнэлт, тодорхойлолт авсан байх

 

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах

 

·         Үйлдвэрлэлийн жигд, найдвартай ажиллагаа, төлөвлөгөөт зорилтын биелэлт;

·         Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулах ажилд төлөвлөсөн ба зарцуулсан хөрөнгө, зардал;

·         Ажилтнуудын ахуйн байр, нийгмийн асуудлыг шийдсэн байдал

·         Сургалтын материаллаг бааз;

·         Үйлдвэрлэлийн ослын болон ослоос шалтгаалсан нас баралтын давтамжийн коэффицент салбарын дунджаас бага байх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлт өмнөх жилүүдийнхээс буурсан байх

 

 

 

Шилдэг төсөл боловсруулагч аж ахуйн нэгжийг шалгаруулах

 

·         Уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах шаардлага ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах зааврын дагуу боловсруулсан байх бөгөөд Геологийн үндсэн нөөц болон дагалдах эрдэсийн тогтоогдсон нөөцийг хаягдал, бохирдол багатай, техник технологийг сонгож оновчилсон байх, нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах ажлын талаар тусгасан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэсэн байдал, зэргийг төслийн шийдэлд тусгасан байдал;

·         Ордыг ашиглах төслийг боловсруулахдаа эцсийн бүтээгдэхүүн гаргах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг тухайн үеийн технологид тулгуурлан хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлсэн байдал;

·         Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллага, иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага болон иргэдтэй хамтран ажиллах, тэдний нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болох ажлыг тусгасан байдал;

·         Төсөл захиалагчаас гүйцэтгэгчид ирүүлсэн ямар нэгэн гомдол маргаангүй байх ба техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцүүлэн батлуулсны дараа Геологийн мэдээллийн төвийн нэгдсэн архивт журмын дагуу хүлээлгэж өгсөн байдал.

 
2015 оны 12 сарын 9-ний өдөр хүлээн авсан өргөдлийн солбицол
Posted: 2015 оны 12-р сарын 09, Лхагва гариг, 20:42
Энд дарж татаж авна уу
 
2015 оны 12 сарын 08-ний өдөр хүлээн авсан өргөдлийн солбицол
Posted: 2015 оны 12-р сарын 08, Мягмар гариг, 17:33
Энд дарж татаж авна уу.
 
Уул уурхайн шинжилгээ, туршилтын Лаборатори Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй боллоо
Posted: 2015 оны 12-р сарын 08, Мягмар гариг, 14:44

“Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага” (ILAC)-ын  тэмдэгтийг хэрэглэх  холбогдох  бэлтгэлийг хангаж зөвшөөрөл хүссэн өргөдөлийг СХЗГ-ын Итгэмжлэлийн хэлтэст хүргүүлсэний дагуу СХЗГ-аас томилогдсон ажлын хэсэг 2015 оны 3-8-р саруудад босго шалгуур, үе шаттай үнэлгээ хийж тэнцэн СХЗГ-ын удирдах зөвлөлийн 2015 оны 12-р сарын 03 ны өдрийн  хурлаар хэлэлцэж амжилттай хамгаалж,  Олон улсын тэмдэгтийг хэрэглэх эрх авав. Ингэснээр манай лабораторийн шинжилгээний үр дүн олон улсын хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөгдөх эрх зүйн чадамжтай боллоо.

 

Үндэсний итгэмжлэлийн тэмдэг болон олон улсын ILAC- ийн тэмдэг бүхий сорилтын үр дүнгийн хуудас“Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага” (ILAC)-ын  тэмдэгтийг хэрэглэх  холбогдох  бэлтгэлийг хангаж зөвшөөрөл хүссэн өргөдөлийг СХЗГ-ын Итгэмжлэлийн хэлтэст хүргүүлсэний дагуу СХЗГ-аас томилогдсон ажлын хэсэг 2015 оны 3-8-р саруудад босго шалгуур, үе шаттай үнэлгээ хийж тэнцэн СХЗГ-ын удирдах зөвлөлийн 2015 оны 12-р сарын 03 ны өдрийн  хурлаар хэлэлцэж амжилттай хамгаалж,  Олон улсын тэмдэгтийг хэрэглэх эрх авав. Ингэснээр манай лабораторийн шинжилгээний үр дүн олон улсын хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөгдөх эрх зүйн чадамжтай боллоо.

 

Үндэсний итгэмжлэлийн тэмдэг болон олон улсын ILAC- ийн тэмдэг бүхий сорилтын үр дүнгийн хуудас

 

Lab-01

 

Lab-02

 
11 дүгээр сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтийн мэдээ
Posted: 2015 оны 12-р сарын 08, Мягмар гариг, 14:50
Энд дарж татаж авна уу.
 
12-р сарын 07 өдрийн 120 дугаар авсан компанийн нэрс
Posted: 2015 оны 12-р сарын 07, Даваа гариг, 10:37
Энд дарж татаж авна уу.
 


Хуудас 17-с 2

Вэб холбоос

  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн вэб

http://www.legalinfo.mn

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn

  • Засгийн газрын вэб сайт

http://zasag.mn/

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org