MongolianEnglish (United Kingdom)

Мэдээллийн ил тод байдал

iaacmn
11-11

Ашиглалтын өмнөх гэрээ байгуулах журам

Энд дарж татаж авна уу.

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Төрийн сан банк

Данс: 900018003

ЗАРИМ АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ, ЕРӨНХИЙ ЧИГ ХАНДЛАГА

2014 оны 03 сарын 20

Алт. 2014 он гарсаар алтны үнэ ханш өсөлттэй байгаа ба энэ үнийн өсөлтөд Хятад улсын цагаан сарын баярын худалдан авалт нөлөө үзүүлж эхэлсэн.  2013 оны 12 сарын алтны дундаж үнийг 2014 оны 1-р сарын дундаж үнэтэй харьцуулахад  1,58%-р нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. 2012 оны 2-р сар гарсаар үнэ нэмэгдсээр 2-р сарын 14-ний байдлаар 1320 ам.доллар/унцид хүрсэн нь сүүлийн 3 сарын хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Алт болон мөнгөний үнэ ханшийн өсөлтөнд АНУ-н эдийн засгийн байдлын гэнэтийн бууралт болон долларын ханшны сулрал гол нөлөө үзүүлж байна. 2-р сарын 14-нд АНУ-н үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ 1-р сард огцом буурсан гэж мэдээлэл гарсан ба Нью-Уоркийн Comex бирж дээр 2014 оны 4-р сард нийлүүлэгдэх алтны үнэ 1318,60 ам.долларт хүрч 1,4%-р буюу 18,50 ам.доллар/унциар нэмэгдсэн бол 2-р сард нийлүүлэгдэх алтны үнэ 1,4%-р нэмэгдэж 1319 ам.доллар/унци болсон байна.

Хэдийгээр он гарсаар алтны үнийн өсөлт үргэлжилж байгаа ч 2014 онд алтны үнийн өсөлт удаан үргэлжлэхгүй гэж зарим шинжээчид үзэж байна. Энэ оны эхний улиралд алтны үнэ 1280-1350 ам.доллар/ унцийн хооронд хэлбэлзэх ба жилийн алтны үнэ дунджаар 1300 орчим ам.доллар/ байх хандлагатай байна.

 

АМ-н нэрс

2014.01 сарын дундаж үнэ

2014.02 сарын дундаж үнэ

Өөрчлөлт

Алт  (Ам.доллар/унци)

1244.8

1300.97

4.51%

Мөнгө (Ам.доллар/унци)

19

20.82

9.58%

Зэс (Ам.доллар/тн)

7294.33

7151.58

-1.96%

Цайр (Ам.доллар/унци)

2001.82

2035.02

1.66%

Хар тугалга(Ам.доллар/тн)

2168.92

2110.06

-2.71%

Цагаан тугалга(Ам.доллар/тн)

20687

22803.13

10.23%

Молибдени(Ам.доллартн)

23762

22340

-5.98%

65%-Гянтболд (Юань/тн)

124285.71

124666.67

0.31%

62%Fe(Ам.доллар/тн)

127.98

121.15

-5.34%

alt

(Эх сурвалж-kitco.com, metalprices.com )

 

Мөнгө:. 2014 он гарсаар алт, мөнгө гэх мэт үнэт металлын үнэ тогтмол нэмэгдсээр байгаа бөгөөд мөнгөний үнэ ханшийн хувьд нилээд ололттой байна. 2014 оны 3-р сард нийлүүлэгдэх мөнгөний үнэ 21,42 ам.доллар/унци-д хүрсэн нь 2013 оны 11-р сарын 6-аас  хойшхи хамгийн өндөр үнэ болж байна.  АНУ-н Эдийн засгийн сул үзүүлэлт болон долларын ханшны сулрал нь зах зээлд оролцогчдыг үнэт металл худалдан авахад ихээр нөлөөлж байгаа учраас үнийн өсөлт үргэлжилж байна. Он гарсаар алтны үнэ 9,7%, мөнгөний үнэ 11%-ийн өсөлттэй байгаа бөгөөд ойрын хугацаанд мөнгөний үнэ 19,50-22 ам.долларын хооронд хэлбэлзэх хандлагатай байна.

mongo

(Эх сурвалж-kitco.com)


 

Зэс: 2013 онд зэсийн үнэ нилээд буурсан үзүүлэлттэй гарсан ба  үүнд дэлхий нийтийн эдийн засгийн байдал болон  зэсийн хэрэглээний сул байдал гол нөлөө үзүүлж байсан. 2014 он гарсаар зэсийн үнэ нэмэгдэж 7100- 7200 ам.доллар/тн-н хооронд хэлбэлзэж байна.    2014 оны 1-р сарын 23-нд гаргасан HSBC –ийн мэдээллээс харахад Хятад улсын худалдан авалтын менежерийн индекс (PMI) 49,6 болж 50-с доош орсон нь сүүлийн 6 сарын хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болсон байна. Энэ нь тус улсын үйлдвэрлэлийн бүтээгдхүүний хэмжээ  буурсныг үзүүлж зэс болон бусад өнгөт металлын хэрэглээнд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байсан.

Гэвч 2-р сар гарсаар Хятад улсын Төв банкнаас Зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж 425 тэрбум ам.долларт хүргэсэн нь зах зээл дээр эерэг хандлагыг бий болгож эхэллээ. Энэ мэдээлэл гарснаар түүхий эдийн худалдаа нэмэгдэж Хятад улс нь эдийн засгийн байдлаа бууруулахгүй байж чадна гэсэн ойлголт зах зээл дээр бий болж байгаа нь зэс болон бусад түүхий эдийн хэрэглээ нэмэгдэх хандлагыг бий болгож байна. Лондонгийн металлын бирж дээр 3 сарын дотор нийлүүлэгдэх зэсийн үнэ 0,6%-р нэмэгдэж 7194,75 болсон нь 2-р сарын 6-аас хойшхи хамгийн дээд үнэ болсон.

zes

(Эх сурвалж-metalprices.com)


Цайр.. АНУ-ын эдийн засгийн өсч буй үзүүлэлт болон дэлхийн зах зээл дээр цайрын хэрэглээ болон суурь үзүүлэлт нэмэгдэж байснаас 2013 оны 12-р сард ЛМБирж дээр цайрын үнэ огцом өссөн. Гэвч Хятад улсын цайрын сул хэрэглээнээс шалтгаалан үнэ нь буурч эхэлсэн. Ихэнх зах зээлд оролцогчид 2014 оны 1-р сард цайрын үнэ нэмэгдэхгүй гэж үзэж байгаа бөгөөд цайрын зах зээлийн цаашдын байдлыг өөдрөгөөр авч үзэхгүй байна. Хаврын  баярын улмаас ихэнх үйлдвэрүүд үйлдвэрлэлээ зогсоох буюу бууруулах бөгөөд цайрын хэрэглээний бууралт үргэлжлэх тул ЛМБирж дээр цайрын үнэ 2200-2500 ам.доллар/тн-н хооронд хэлбэлзэнэ гэж үзэж байна.

tsair

(Эх сурвалж-metalprices.com)


ХАР ТУГАЛГА: 2014 оны 1-р сард хар тугалганы гулдмай болон баяжмалын зах зээл харьцангуй тогтвортой байсан. 1-р сард Хар тугалганы баяжмалын үнэ 16-25 ам.доллар/тн-р буурч 1967-2016 ам.доллар/тн-н хооронд хэлбэлзэж байсан ба 60% агуулгатай хар тугалганы 1-р сарын дундаж үнэ нь 1996 ам.доллар/тн болсныг урьд сарын үнэтэй харьцуулахад 0,82%-р нэмэгдэж, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 3,26%-р буурсан үзүүлэлттэй байна. Энэ сард хар тугалга-цайрын ихэнх уурхайнууд хаврын баяр тохиолдуулан үйлдвэрлэлээ зогсоосон. Ихэнх уурхайнууд 2-р сарын дундуур үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд хар тугалганы баяжмалын худалдаа 2-р сарын сүүлчээс эхлэн нэмэгдэнэ. Хятадын зах зээл дээр Хар тугалга болон мөнгөний үнэ ханш доогуур байгаагаас болж 2014 онд хар тугалганы гулдмайн нийлүүлэлт нь буурах магадлалтай гэж зарим шинжээчид үзэж байна. Цаашид хар тугалганы хэрэглээ нэмэгдэж нийлүүлэлт багассан тохиолдолд үнийн хувьд өсөх хандлагатай түүхий эдийн тоонд орж байна.
har tugalga
(сурвалж-www.lme.com)

 

Цагаан тугалга: Цагаан тугалганы үнэ 2013 оны 3-р улирлаас хэрэглээ нэмэгдсэнээр үнэ нь өсч эхэлсэн. Хятад улсын зах зээл дээр 2013 оны 12 сард цагаан тугалганы үнэ 140000-145000 юань/тн-н хооронд хэлбэлзэж байсан бөгөөд энэ сард хэрэглээ бага зэрэг нэмэгдэж байсан. Тус улсын хайлуулах үйлдвэрүүд тогтвортой хөрөнгийн эргэлт бий болгохын тулд цагаан тугалгаа их хэмжээгээр борлуулж байсан. 2014 онд цагаан тугалганы үнэ нэмэгдэж 24500 ам.доллар/тн-д хүрнэ гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд 2-р сарын дундуур үнэ нь 3,5%-р нэмэгдэж 22950 ам.доллар/тн-д хүрсэн. 2014 оны 1-р сард цагаан тугалганы гол нийлүүлэгч улс болох Индонези нь баяжуулж боловсруулаагүй цагаан тугалганы хүдрийн экспортод хориг тавьсан нь нийлүүлэлтийг багасгаж үнэ өсөх гол шалтгаан болно гэж үзэж байна.  Мөн долларын ханшны сулрал нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж байна. Цаашид цагаан тугалганы үнэ нэмэгдэж  23000-24000 ам.доллар/тн-д хүрэх хандлагатай байна.

tsagaan tugalga
(Эх сурвалж-www.lme.com)

Moлибдени:  2014 он гарсаар  урьд оны адилаар Молибдени  хэрэглэгчид зах зээлийг ажиглан худалдан авалт хийхгүй байгаа бөгөөд гол молибдений уурхайнууд тогтоосон хэмжээнд молибдений баяжмал гаргасаар байна. Гэвч Биржүүд дээр болон Орос, Европын зах зээл дээр худалдан авалт хийгдэхгүй байгаа нь үнийн бууралтад ихээр нөлөөлж байсан. 2014 оны эхний улиралд хэрэглээ нэмэгдэж үнэ нь 23000 ам.доллар/тн-д хүрнэ гэж үзэж байна.

molebdine

Эх сурвалж-www.lme.com)


Гянтболд: ОХУ нь 2012 оноос өмнө Гянтболдын экспортод татвар ноогдуулдаггүй байсан бөгөөд дотоодын үйлдвэрүүдийн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд 1 жилийн хугацаатай Гянтболдын хүдэр болон баяжмалын экспортод 10%-ийн татвар авах журмыг 2012 оны 11 сард баталсан байдаг. Учир нь Гянтболдын баяжмал нь гангийн хайлш, барьцалдсан карбид зэрэг үйлдвэрлэл, өрөмдлөгийн тоног төхөөрөмж, цахилгаан техник хэрэгсэл, улсын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэгддэг гол түүхий эд болдог байна.  2013 онд Хятад улсын  Гянтболдын нөөцөө нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээ зарласнаар гянтболдын үнэ өсөлттэй байсан. Цаашид гянтболдын хэрэглээ орчин үеийн техник, технологийн бүх салбарт нэмэгдэнэ гэж үзэж байгаа тул урт хугацаандаа үнэ нь өснө гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд 2014 оны 1-р улиралдд үнийн хувьд тогтвортой байх хандлагатай байна.
gayntbold
(Эх сурвалж-www.lme.com)

Төмрийн хүдэр: Хятадын гангийн зах зээл 2013 оны эхний 2 улиралд их сул байсан ба 2013 оны 3-р улиралд гангийн хэрэглээ нэмэгдсэнээр төмрийн хүдрийн үнэ 5,39%-р нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан.  Дэлхийн төмрийн хүдрийн гол үйлдвэрлэгч компаниуд ирэх жилүүдэд Хятад улсад нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээгээ нэмэгдүүлж зардлаа бууруулах зорилго тавин ажиллаж байна. Үүнд Rio Tinto Group нь Австралийн Pilbara  ордын олборлолтоо 237 сая.тн-оос нэмэгдүүлж 2017 он гэхэд 350 сая.тн хүргэхээр төлөвлөсөн ба 2012 онтой харьцуулахад олборлолтын хүчин чадал нь 50%-р нэмэгдэнэ гэж үзэж байна.

Төмрийн хүдрийн үнийн хувьд 2014 он гарсаар тогтвортой байгаа бөгөөд ойрын хугацаанд тогтвортой байх хандлагатай байна.

tomriin huder

(Эх сурвалж-www.asianmetal.com)


HSBC–с Хятад улсын Худалдан авалтын менежерийн индекс 49,6 болж буурсныг мэдээлсэн ба 50-с доош орсон нь эдийн засгийн байдал нь удааширч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа буурныг  үзүүлж байна. Энэ нь сүүлийн 6 сарын доторх хамгийн доод үзүүлэлт болсон нь зах зээл дээр түүхий эдийн хэрэглээ буурах нь гэсэн ойлголтыг бий болгож байсан. Гэвч 2014 оны 2-р сард Хятадын Төв Банк зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж 495 тэрбум ам.долларт хүргэсэн нь зах зээл дээр эерэг хандлагыг бий болгож байна. Ер нь оны эхний 2 сард түүхий эдийн хэрэглээ сул байдаг бөгөөд 2 сарын сүүлчээс эхлэн цаг агаар дулаархаар түүхий эдийн нийлүүлэлт болон хэрэглээ нь нэмэгдэнэ.

 

АМГ-ЫН УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС, НЭЗСТ

Мэдээлэл бэлтгэсэн: Мэргэжилтэн Ч.Навчаа

2014 оны 03-р сарын 20 

 

 

 

 
Мэдээний архив
2012 оны 7-р сарын 26, Пүрэв гариг, 12:46
Огноо Татаж авах PDF формат
2012-09.24-09.28 Татах
2012.09.10-09.14 Татах
2012.09-03-09.07 Татах
2012.08.20-08.24 Татах
2012.08.06-08.10 Татах
2012.07.16-07.20 Татах
2012.07.02-07.06 Татах
2012.06.25-06.29 Татах
2012.06.18-06.22 Татах
 
Олон улсын зэх зээл дээрх нүүрсний үнэ

2013 он

Огноо Татаж авах PFG формат
2013-06-17 Татах
2013-06-03 Татах
2013-05-27 Татах
2013-05-20 Татах
2013-05-13 Татах
2013-05-06 Татах
2013-04-22 Татах
2013-04-15 Татах
2013-04-08 Татах
2013-04-01 Татах
2013-03-25 Татах
2013-03-11 Татах
2013-03-04 Татах
2013-02-21 Татах
2013-01-21 Татах
2013-01-14 Татах
2013-01-07 Татах

2012 он

Огноо Татаж авах PDF формат
2012-12-17 Татах
2012-12-10 Татах
2012-12-03 Татах
2012-11-26 Татах
2012-10-22 Татах
2012-10-15 Татах
2012-10-08 Татах
2012-09-24 Татах
2012-09-17 Татах
2012-09-10 Татах
2012-09-03 Татах
2012-08-27 Татах
2012-08-20 Татах
2012-08-13 Татах
2012-08-06 Татах
2012-07-30 Татах
2012-06-25 Татах
2012-06-18 Татах
2012-05-14 Татах
2012-05-07 Татах
2012-05-02 Татах
2012-04-23 Татах
2012-04-16 Татах
2012-04-09 Татах
2012-03-26 Татах
2012-03-19 Татах
2012-03-12 Татах
2012-03-05 Татах
2012-02-27 Татах
2012-02-20 Татах
2012-02-13 Татах
2012-02-06 Татах
2012-01-30 Татах
2012-01-02 Татах

2011 он

Огноо Татаж авах PDF формат
2011-12-26 Татах
2011-12-19 Татах
2011-12-12 Татах
2011-12-05 Татах
2011-11-28 Татах
2011-11-21 Татах
2011-11-14 Татах
2011-11-07 Татах
2011-10-10 Татах
2011-09-26 Татах
2011-09-19 Татах
2011-09-12 Татах
2011-09-05 Татах
2011-08-29 Татах
2011-07-25 Татах
2011-07-18 Татах
2011-07-11 Татах
2011-07-04 Татах
2011-06-27 Татах
2011-06-07 Татах
2011-05-22 Татах
2011-05-02 Татах
2011-04-19 Татах
2011-03-21 Татах
2011-03-18 Татах
2011-03-14 Татах
2011-30-03 Татах
2011-02-10 Татах
2011-01-10 Татах
2010-12-13 Татах
2010-12-06 Татах
2010-11-18 Татах
2010-11-01 Татах
 


Вэб холбоос

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn

  • Геологийн ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://geology.mram.gov.mn

  • Шинэчлэлийн засгийн газрын вэб сайт

http://zasag.mn/

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org