MongolianEnglish (United Kingdom)

Мэдээллийн ил тод байдал

iaacmn

2015-01-13_14-41-47

eiti

Улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн хэмжээ тооцох Засгийн газрын 81-р тогтоол

Энд дарж татаж авна уу.

INVEST MM

daniel_hertzberg_invest

Өргөдөл хүлээн авах заавар

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам

Энд дарж татаж авна уу

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Төрийн сан банк

Данс: 900018003

Саналын урилга
2015 оны 1-р сарын 12, Даваа гариг, 08:50

Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 216 тогтоол, Уул уурхайн сайдын тушаалыг тус тус үндэслэн дор дурьдсан талбайд ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, оролцох аж ахуйн нэгжүүдийг санал ирүүлэхийг урьж байна.  

Сонгон шалгаруулалт нь дор дурдсан нутгийг хамарсан нэр бүхий талбайд зарлагдана. Солбилцолыг энд дарж татаж аван уу. Үүнд: 

Дэлгэрэнгүй...
 
Кадастрын мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлжээ
2014 оны 5-р сарын 19, Даваа гариг, 08:56

“Уул уурхайн кадастрын компьютержсэн системийг интернэт орчин байршуулах төсөл” хэрэгжүүлсэн талаар хэвлэлийн баг хурал болов.

АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар хэвлэлийн бага хурал дээр мэдээлэл хийхдээ “Манай хэлтэст Дэлхийн банкны санхүүжилтээр “Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техник туслалцааны төсөл”-ийн дэд хэсэг болох “Уул уурхайн кадастрын компьютержсэн системийг интернетийн орчинд байршуулах төсөл” амжилттай хэрэгжиж дууслаа.

Дэлгэрэнгүй...
 
Кадастрын хэлтэс
Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар

Кадастрын хэлтсийн үйл ажиллагааны стратеги

1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар 

      Хэлтсийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Ашигт малтмалын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журам, Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөр, Уул уурхайн сайд, дэд сайдын бодлогын удирдамжийг хэрэгжүүлэхэд оршино.

2. Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл 

     Kадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж хөтлөх, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх, барьцаалах, цуцлах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг буцааж хүлээн авах, тусгай зөвшөөрлийн талаарх статистик мэдээ, мэдээлэл боловсруулж холбогдох байгууллага болон нийтэд мэдээлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хилийн маргааныг шийдвэрлэх, геологи, уул уурхайн кадастр хөтлөх гэсэн тэргүүлэх чиглэлтэй байна.

3. Үйл ажиллагааны эрхэм зорилго 

     Kадастрын хэлтсийн эрхэм зорилго нь геологи, уул уурхайн кадастрыг хуулийн дагуу, чанд хөтлөх, хуулийн хэрэгжилтийг чангатгах, хууль сахиулах, төрийн захиргааны байгууллагын үйлчилгээг нээлттэй, түргэн шуурхай үзүүлэхэд оршино.

4. Yйл ажиллагааны стратегийн зорилт 

    Kадастрын хэлтэс нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

4.1. Ашигт малтмалын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой    үйлчилгээ үзүүлэх;

5. Yйл ажиллагааны гол зорилт 

    Kадастрын хэлтсийн стратегийн зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

5.1.Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг  хүлээн авч хянан шийдвэрлэх;

5.2.Тусгай зөвшөөрөл сунгуулах, шилжүүлэх, барьцаалсан тусгай зөвшөөрөл бүртгэх, өргөдлийг хүлээн авч хянан бүртгэх;

5.3.Тусгай зөвшөөрөл цуцлах, тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг бүхэлд нь болон хэсэгчлэн буцааж хүлээн авах өргөдлийг хянан шийдвэрлэх;

5.4.Тусгай зөвшөөрөлтэй холбоотой статистик, мэдээ мэдээлэл боловсруулах нийтэд мэдээлэх;

5.5.Тусгай зөвшөөрлийн талбайн  хилийн маргааныг шийдвэрлэх;

5.6.Геологи, уул уурхайн кадастр хөтлөх;

5.7.Сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох талбайн мэдээллийг гаргах, сонгон шалгаруулалтанд оролцохоор өргөдөл гаргасан хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах.


 


Вэб холбоос

  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн вэб

http://www.legalinfo.mn

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn

  • Засгийн газрын вэб сайт

http://zasag.mn/

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org