Геологийн салбар
Геологийн салбар Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
Баасан, 2008 оны 09 сарын 19

                                                                                                                      2009/04/08 -ны байдлаар

Хувийн хөрөнгөөр хийгдэж буй геологи хайгуулын ажлын тухай

 2008 онд хайгуулын тугай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, иргэдийн зүгээс  геологи, хайгуулын ажлыг Монгол орны хэмжээнд  үнэт ( алт, мөнгө), өнгөт металл (зэс, цайр, хар тугалга,  хөнгөн цагаан, полиметалл, никель, висмут, кобальт ), шатах ашигт малтмал (нүүрс, шатдаг занар), ховор металл (гянтболд, цагаан тугалга...), хар металл (төмөр, манган, титан, ванадий, хром), металл бус (хайлуур жонш, шохойн чулуу, барилгын түүхий эд, бентонит, болор, берилл, фосфорит, алмаз, давс, шүү, цеолит ), цацраг идэвхит уран зэрэг ашигт малтмалуудаар голлон явуулсан бөгөөд энэхүү геологи, хайгуулын ажлын  талаархи мэдээ, мэдээллийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс Ашигт малтмалын тухай хуулинд заасны дагуу Ашигт Малтмалын газрын Геологийн хэлтэст  ирүүлсэн жилийн тайлангуудад үндэслэн гаргав.

  Геологи, хайгуулын ажлын гүйцэтгэл

 2008 онд Монгол орны хэмжээнд хувийн хөрөнгөөр  27,4 сая га талбай бүхий 2269 орчим  тусгай зөвшөөрлийн талбайд ГХА хийж гүйцэтгэсэн байна./2009 оны 04 сарын 16 ны байдлаар/

Геологийн хэлтэст ирүүлсэн эдгээр тайлангуудад тусгагдсанаар 2008 онд нийт 173,4 тэр бум төгрөгийн ГХА хийсэн байна.
Image

Өрөмдлөгийн ажилд зарцуулагдаж байгаа хөрөнгийн хэмжээний өсөлт

Монгол улсын нутаг дэвсгэр дээр хувийн хөрөнгөөр геологи хайгуулын ажил хийж гүйцэтгэх  төлөвлөгөө, тайлан ирүүлсэн болон хайгуулын ажлын зардын доод хэмжээ баталгаажуулсан талаарх судалгаа
Image

Дээрхи тоо баримтаас харвал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүгээс  төрийн захиргааны байгууллагад ирүүлж байгаа төлөвлөгөө,  тайлангийн тоо өссөн үзүүлэлттэй гарч байгаа бөгөөд 2006 оноос үнэмлэхүй өссөн дүнтэй байна.

 

Жич : 2009 оны төлөвлөгөөг  3 -р улирал хүртэл авна   

2008 онд хийдсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах ажиллагаа явагдаж байгаа

 


 

 


Сүүлд шинэчлэгдсэн ( Баасан, 2009 оны 04 сарын 17 )