|
Уул уурхайн салбарын 2008 оны үйл ажиллагааны тухай Монгол улсад үйлдвэрлэж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн үйлдвэрлэлттэй харьцуулбал, 2008 онд манай улс 129.4 мянган тонн зэс болон зэс агуулсан баяжмал үйлдвэрлэсэн нь дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн 15.8 сая тонн зэсийн 0.6%-ийг эзэлж байна. 2008 оны дэлхийн зэс үйлдвэрлэлт. /улсаар/ Манай улс 2008 онд 400 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэсэн нь дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн 5.84 сая тонн жоншны 6.8%-ийг эзэлж дэлхийд жонш олборлолтоороо 3 дугаарт орж байна.  2008 оны дэлхийн жонш үйлдвэрлэлт. /улсаар/ Манай алт олборлогч үйлдвэрүүд 15184 кг (ҮСГ-ын эх сурвалжаар) алт олборлосон нь 2007 онд дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн 2340 тонн алтны 0.6% болж байна.  2008 оны дэлхийн алт үйлдвэрлэлт. /улсаар/ Эрдэнэт УБҮ 2008 онд 1783 тонн молибдени үйлдвэрлэсэн нь дэлхийн хэмжээнд 212 мянган тонн молибдени үйлдвэрлэсний 1.1%-ийг эзэлж молибдений үйлдвэрлэлтээрээ 10 дугаарт орж байна. /7-р зураг/,  2008 оны дэлхийн молибдени үйлдвэрлэлт. /улсаар/ Эх сурвалж: АНУ-ын Геологийн Албаны Mineral Commodity Summaries, 2009 Монгол улсын уул уурхайн салбар 2007 онд зэсийн баяжмал, молибдений баяжмал, жоншны баяжмал, бүхэллэг жонш, алт, нүүрс, катодын зэс, гянт болдын баяжмал, төмрийн хүдэр, давс, барилгын материалын түүхий эд үйлдвэрлэсэн бөгөөд бүтээгдэхүүний өсөлтийг сүүлийн жилүүдтэй харьцуулах зорилгоор 1997-2008 оны уул уурхайн бүтээгдэхүүн гаргалтын хэмжээг хүснэгтээр үзүүллээ. 1990-2007 оны жоншны бүтээгдэхүүн гаргалтын хэмжээг зэс, молибдени, алт, нүүрс, цагаан тугалга, гянтболдын бүтээгдэхүүн гаргалтын хэмжээг тус тус графикаар үзүүлэв. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн гаргалт /2009.01.01-ний байдлаар/ | | Бүтээгдэхүүн | 1997 | 1998
| 1999
| 2000
| 2001
| 2002
| 2003
| 2004
| 2005
| 2006
| 2007
| 2008
| | 1 | Бүхэллэг жонш, мян.тн | 44,3 | 45,9 | 53,7
| 87,4
| 71,8
| 99,0
| 80,5
| 206,7
| 233,4
| 239,4
| 245,0
| 219,1
| | 2 | Флотацын баяжмал, мян.тн. | 130,1 | 122,5
| 100,0
| 11,4
| 127,3
| 86,1
| 116,2
| 102,7
| 93,7
| 108,3
| 109,9
| 115,7
| 3
| Баяжмал дахь зэс, мян.тн | 124,4 | 125,4
| 126,7
| 125,2
| 133,5
| 131,7
| 130,27
| 130,0
| 126,3
| 129,7
| 130,2
| 126,8
| | 4 | Баяжмал дахь молибдени,тн | 2202 | 1993
| 1953
| 1336
| 1423
| 1590
| 1793
| 1141
| 1153
| 1403,9 | 1978,3
| 1783,6
| | 5 | Цагаан тугалганы баяжмал /50%/, тн | 19,6 | -
| -
| -
| -
| -
| -
| 22,0
| 47,0 | - | 27,5 | 87,5
| | 6 | Гянт болдын баяжмал /68%/,тн | 48,0 | 63,0 | 40,0
| 76,0
| 93,0
| 51,0
| 17,0
| 77,1
| 78,2
| 182,2
| 244,5
| 141,9
| | 7 | Нүүрс, мян.тн | 4922 | 5057
| 4964
| 5185
| 5141
| 5544
| 5666,1
| 6665
| 7517,1
| 8074,1
| 9237,6
| 9691,6
| | 8 | Алт/х.ц./, кг | 8000 | 10040
| 10146
| 11500
| 12059
| 10883
| 10837
| 18500
| 21900
| 21267
| 18087
| 15184 бохир
| | 9 | Катодын зэс,тн | 2758 | 2319
| 1535,1
| 632,1
| 1476
| 1500
| 1341
| 2376,1
| 2474,5
| 2618,4
| 3006,5
| 2586,6
| | 10 | Төмрийн хүдэр, мян.тн | - | -
| -
| -
| -
| -
| -
| 33,5
| 167,7
| 180,8
| 265,1
| 1387,4
| | 11 | Цайрын баяжмал, мян.тн /чийгтэй/ | - | -
| -
| -
| -
| -
| -
| -
| 22,8
| 109,9
| 154,7
| 143,6
| | 12 | Цувимал зэс,тн | - | -
| -
| -
| -
| -
| -
| -
| 195,5
| 221,2
| -
| -
| | 13 | Молибденийн исэл,тн | - | -
| -
| -
| -
| -
| -
| -
| -
| 157,8
| 2664,0
| 2112,2
|
 Хайлуур жонш, Хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл  Катодын зэс, Зэсийн баяжмал, Молибдений баяжмалын үйлдвэрлэл
 Алт үйлдвэрлэл
 Нүүрс олборлолт
 Цагаан тугалга, Гянт болдын үйлдвэрлэл Уул уурхайн салбарын 2008 онд 1’704’877.8 сая төгрөгний нэмүү өртөг үйлдвэрлэсэн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 28.2%-ийг эзэлж байна. 2008 онд уул уурхайн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ /мөнгөн дүнгээр/ өнгөрсөн онтой харьцуулахад 27.5%-иар нэмэгдэж, хувийн жин 1.3 пунктээр буурчээ.  Дотоодын нийт бүтээгдэхүүнд Уул уурхайн салбарын эзлэх хувь Уул уурхайн салбар 2008 онд 1’845’689.6 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 64.6%-ийг эзэлж байна.
 Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд Уул уурхайн салбарын эзлэх хувь 2008 онд уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ /мөнгөн дүнгээр/ өнгөрсөн онтой харьцуулахад 6.2%-иар, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын эзлэх хувийн жин 3.4 пунктээр буурчээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2007 онд нийт экспортын бүтээгдэхүүний 78.4%-ийг эзлэж байсан бол 2008 онд 80.7%-ийг эзэлж 2.3 пунктээр нэмэгджээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт |