Нүүр хуудас arrow АМГ arrow Хамтын ажиллагаа

Хамтын ажиллагаа
Хамтын ажиллагааны танилцуулга Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
Ням, 2008 оны 03 сарын 23

Жишээ Зураг     

Уул уурхайн салбарт гадаад орнуудтай хамтарсан төслүүд амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагтай хамтран үйлдвэрлэлийн бус аргаар ашигт малтмал олборлох ажиллагааг зохицуулах “Бичил уурхайг дэмжих” төслийг хэрэгжүүлж байна.

Мөн “АМГТХЭГ-ын боловсон хүчнийг чадваржуулах” төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас үзүүлж байгаа буцалтгүй тусламжийн хүрээнд шат дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байна. 2006 онд эхний шатны сургалт явагдсан бөгөөд II, III шатны сургалтыг 2007 онд үргэлжлүүлэн амжилттай зохион байгуулсан.

Дэлхийн банкнаас Монгол улсын засаглалыг дэмжих төслийн хүрээнд АМГТХЭГ-т хэрэгжиж байгаа “Уул уурхайн бүртгэл кадастрын систем” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Уг төсөл 2006 оны долоодугаар сарын 21-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэнээс хойш өдөр тутмын үйл ажиллагааг хангах ажлын хэсэг байгуулж төслийг мэргэжлийн удирдлагаар хангах гадаад, дотоод зөвлөхүүдийг сонгон шалгаруулан ажиллаж байна. Төслийн ажлын хүрээнд одоогийн Кадастрын бүртгэлийн төвийн үйл ажиллагаа, эрхзүйн орчинд үнэлэлт, дүгнэлт өгч оношлогооны хоёр боть тайланг гаргаж тайлагнасан. Уг тайлангаас гарсан зөвлөмжүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн.  Төслийн ажлын дэд хэсэг болох Монгол улсын хэмжээнд хийгдсэн зарим GPS-ийн цэгүүдийг газар дээр нь хэмжих, хөрвүүлэх параметрийг тэгшитгэн бодох ажлын хүрээнд гүйцэтгэх мэргэжлийн компанийг сонгон шалгаруулж ажлаа эхлээд байна.

Манай геологийн хэлтэс ХБНГУ-ын техникийн хамтын ажиллагааны хүрээнд Холбооны геологийн шинжлэх ухаан болон түүхий эдийн хүрээлэн (BGR)-тэй хамтран  “Монголын металл бус ба зарим металл ашигт малтмал” нэртэй төсөл 2008-2010 онуудад хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд 2008 оны 5-р сарын 15-наас 06-р сарын 05-н хүртэл нийт 20 хоног хээрийн судалгааны ажил хийгдсэн. Хээрийн судалгааны ажилд Монголын зүүн хэсгийн металл бус, зарим металл ашигт малтмалын нийт 27 орд, илрэл хамрагдсан. Энэ оны 8-р сарын сүүлээр Монголын  хойд болон баруун зүгийн ашигт малтмалын ордуудыг судлахаар төлөвлөж байна.

АМГ нь ХБНГУ-ын Фрайберг хотын Уул уурхайн академитай боловсон хүчин бэлтгэх буюу ажилтнуудын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, хамтарсан судалгаа явуулах чиглэлээр хамтын ажиллагаа үргэлжилнэ.

Мөн ХБНГУ-ын ЛМБФау ХХК-тай урьдын адил идэвхитэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Эрдэнэтийн УБҮ-тэй “цагаан тоос”  болон ил уурхайн замын тоосыг багасгах буюу арилгах талаар төсөл хэрэгжүүлэхээр санал солилцож байгаа. Санхүүжилтийн асуудал шийдэгдвэл төсөл хэрэгжих магадлал өндөр байгаа. 

Энэ 2009 онд дараахь гадаад арга хэмжээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байна.

БНУУ-д хийх ажлын уулзалт, туршлага судлах, ХБНГУ-д хийх нүүрсний ажлын хэсгийн айлчлал/ҮХЯ-ны тушаалтай/, Австри-Монголын Засгийн газрын хоорондын хурал, Монгол улсын Ерөнхий сайд Эрдэс баялаг эрчим хүчний сайд нарын Чили улсад хийх айлчлалын ажлын хэсэгт орж ажиллах, Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, Олон улсын геофизик, тэргүүний техник, технологийн уулзалт SEG,  БНКазахстан улсын эрдэс баялагийн салбарынхантай хийх уулзалт, World mining, Микро майны сургалт,  Хятадын уул уурхай олон улсын чуулга уулзалт, Уул уурхайн салбарын туршлага судлах, CASM-ын бага хурал, Монгол-Хятадын хилийн бүсийн 1:1.000.000 масштабтай зураг зохиох төслийн хүрээнд зохиогдох ажлын уулзалт, БНХАУ-д болох China Mining 2009, Төв Азийн таван улсын төслийн -1р үе шатны ажлын  үр дүнгийн тайланг хэлэлцэх 2-р үе шатны ажлын аргачлалыг хэлэлцэх,  Япон улсын Геологийн алба GSJ –тэй санамж бичиг байгуулах, хамтын ажиллагааны төслүүдийг хэлэлцэх, GemCom компанийн программ хангамжийн сургалтанд хамрагдах, БНСУ-ын KIGAM-аас зохион байгуулдаг сургалт семинар, БНХАУ-ын геологийн албанаас зохион байгуулдаг сургалт семинар, CCOP- олон улсын геологийн холбооны чуулга уулзалт,  Их Британийн Геологийн Алба BGS-тэй санамж бичиг байгуулах, Францын Геологийн Алба BRGM –тэй хамтын ажиллагааны санамж бичиг шинэчлэх, World mining Russia, Утаагүй шахмал түлшний төхөөрөмж үйлдвэрлэгчийн сургалт, Сибтермо компанийн хийжүүлэлтийн технологийн судалгаа, туршилт,  Японы шинэ эрчим хүчний байгууллагын коксон түлшний зуух үйлдвэрлэх технологийн судалгаа, туршилт,  Австралийн нүүрс баяжуулалтын технологийн судалгаа, туршилт, БНХАУ-ын Бээжингийн хими-технологийн  хүрээлэнд тоног төхөөрөмжийн сургалт, судалгаа, Солонгосын эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнтэй хамтарсан семинар зэрэг арга хэмжээнүүдэд санхүүгийн бололцоо байвал оролцохоор төлөвлөөд байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Даваа, 2009 оны 04 сарын 06 )