Нүүр хуудас arrow Мэдээ arrow Үнэ, ханшийн мэдээ

Үнэ, ханшийн мэдээ
Үнэ ханшийн мэдээ
Бичсэн Administrator   
Баасан, 2010 оны 03 сарын 12

АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ҮНЭ,
ЕРӨНХИЙ ЧИГ ХАНДЛАГА

2010 оны 08 сарын 30 өдөр

Алт: 2010 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өссөн үзүүлэлт хэвээр байна.   2009 оны эхний 8 сарын алтны дундаж үнэ 923,034 ам.доллар/унци байсан бол 2010 оны эхний 8 сарын алтны  дундаж үнэ 1,166 ам.доллар/унци байгаа нь  өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20%-р өссөн үзүүлэлттэй байна. 

       Алтны шууд нийлүүлэлтийн үнэ 2010 оны  6 сард  1257,20 ам.доллар/унци болсон нь алтны үнийн хамгийн өндөр үзүүлэлт байсан. 2010 оны 8 сарын дундаж үнэ 1215,97 ам.доллар/унци байгаа ба 2010 оны 6 сарын дундаж үнэтэй харьцуулахад 1%-р бууж 7 сарын дундаж үнэтэй харьцуулахад 1,9%-р өссөн байна. 2010 оны 8 сар хүртэлх үнийн хамгийн өндөр нь 1257,20 ам.доллар/унци, хамгийн бага нь 1052,20 ам.доллар/унци байлаа. Ирэх  саруудад алтны  үнэ нэмэгдэж 1300 ам.доллар/унци болж магадгүй гэж судлаачид үзэж байгаа бөгөөд алтны цаашид өсөх хандлагатай байна.

 

/Эх сурвалж-metalprices.com/

Зэс:.2009 оны эхний 8 сарын зэсийн дундаж үнэ 4460,65 ам.доллар/тн байсан бол 2010 оны эхний  8 сарын  зэсийн дундаж үнэ7095,89 ам.доллар/тн байгаа нь өнгөрсөн оны 8 сар хүртэлх дундаж үнээс 37%-р өссөн байна. 2010 оны 8 сарын зэсийн дундаж үнэ 7280 ам.доллар/тн байгаа нь энэ оны 6 сарын дундаж  6499,22 ам.доллар/тн-той харьцуулахад 12%, 7 сарын дундаж үнэ 6735,25 ам.доллар/тн-той харьцуулахад 8%-р өссөн байна. 2010 оны 8 сар хүртэлх зэсийн үнийн хамгийн өндөр нь 7950,50 ам.доллар/тн, бага нь 6091 ам.доллар/тн байлаа.    

      Дэлхий нийтийн зэсийн хэрэглээ 2010 онд 6,9%, 2011 онд 3,8%-р  өсөх таамаглалтай байна. Гэсэн ч 7 сард АНУ-ийн эдийн засгийн байдал, Хятадын зэсийн хэрэглээ багасахаас шалтгаалан зэсийн үнэ 6,7 сард 6499,29  ам.доллар/тн хүртэл буурч байгаад  8 сараас эхлэн үнэ нэмэгдэж нэмэгдэж байна. Ирэх жилд зах зээл дээр зэс ихээр дутагдвал шууд нийлүүлэлтийн дундаж үнэ  тн нь 7763 ам.доллар/тн  хүрэх магадлалтай байна. Зэсийн хэрэглээ их болж байгаа тул ирэх 2 жилд зэсийн үнэ өндөр байх хандлагатай байна.


/Эх сурвалж-metalprices.com/

Цайр. 2009 онд цайрын зах зээл илүүдэлтэй байсан ч жилийн туршид цайрын үнэ өсөж байсан. 2009 оны эхний 8 сарын цайрын дундаж үнэ 1417,46 ам.доллар/тн байсан бол 2010 оны эхний 8 сарын цайрын дундаж үнэ 2100,50 ам.доллар/тн болж 32,5%-р өссөн байна. 2010 оны 8 сарын цайрын дундаж үнэ 2044,95  ам.доллар/тн байгаа нь мөн оны 6 сарын дундаж үнэ 1742,84 ам.доллар/тн-той харьцуулахад 14,7%,  7 сарын дундаж үнэ 1843,88  ам.доллар/тн-той харьцуулахад 9,8%-р өссөн байна. Энэ оны 8 сар хүртэлх цайрын үнийн хамгийн өндөр нь 2634,50 ам.доллар/тн, хамгийн бага нь 1595,00 ам.доллар/тн байна.

 ILZSG-н судалгаагаар 2010 оны эхний хагаст дэлхий нийтийн цайрын үйлдвэрлэл 6241 сая тн болж  2009 оны мөн үеийнхээс 17%-р өссөн байна. Цайрын хэрэглээ 6047 сая тн болж 13%-р өссөн байна. 2010 оны эхний хагаст дэлхийн цайрын зах зээл 176000 тн-н илүүдэлтэй байгаа бөгөөд  2009 оны эхний хагас жилд 264000 тн илүүдэлтэй байсан гэж ILZSG  мэдээлсэн байна.  Хятад болон Энэтхэгт цайрын хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд хэрэглээнээс шалтгаалан үнэ өсөх хандлага ажиглагдаж байна.

 


/Эх сурвалж-metalprices.com/

Хар тугалга: Үнийн байдлыг судалж үзэхэд 2010 оны эхний 8 сарын хар тугалганы дундаж үнэ 2050,22 ам.доллар/тн  байгаа ба 2009 оны эхний 8 сарын хар тугалганы дундаж үнэ 1446,26 ам.доллар/тн –той харьцуулахад 29%-р өссөн байна.  2010 оны 8 сарын дундаж үнэ 2078,45 ам.доллар/тн-г мөн оны 6 сарын дундаж үнэтэй харьцуулахад 21%-р, 7 сарын үнэтэй харьцуулахад 13,1%-р тус тус өссөн үзүүлэлттэй байна.  2010 оны 8 сар хүртэлх хамгийн өндөр үнэ 2591,00 ам.доллар/тн, хамгийн бага үнэ нь 1558,5 ам.доллар/тн байна.

2010 оны эхний хагаст дэлхийн боловсруулсан хар тугалганы бүтээгдэхүүн 4285 сая тн болж 2009 оны мөн үеийнхээс 0,8%-р өссөн байна. 2010 оны эхний хагасын байдлаар боловсруулсан хар тугалганы зах зээл 50000 тн-ы илүүдэлтэй байна гэж ILZSG мэдээлсэн байна.  2009 онд Хятадад автомашин ба цахилгаан дугуйны зах зээлийн өсөлтөөс шалтгаалан Хятад улс боловсруулсан хар тугалганы гол импортлогч болсон бөгөөд цаашид эрэлт хэрэгцээнээс шалтгаалан үнэ өсөх хандлагатай байна.

/Эх сурвалж-metalprices.com/

Цагаан тугалга: 2010 оны эхний 8 сарын цагаан тугалганы дундаж үнэ 18002,01 ам.доллар/тн-г 2009 оны мөн үеийн дундаж үнэ 12822,78 ам.доллар/тн-той харьцуулахад 40%-р өссөн байна. Энэ оны 8 сар хүртэлх үнийн хамгийн өндөр нь 21750 ам.доллар/тн, хамгийн бага нь 14950 ам.доллар/тн байна. 2010 оны 8 сарын дундаж үнэ 20725 ам.доллар/тн-г мөн оны 6 сарын дундаж үнэ 17319 ам.доллар/тн-той харьцуулахад 19,6%-р, 7 сарын дундаж үнэ 18191,36 ам.доллар/тн-той харьцуулахад 13,9%-р өссөн байна.

Лондонгийн Металын бирж дэхь цагаан тугалганы нөөц өнгөрсөн сард 16000 тн байсан бол энэ сард 14400 тн байгаа бөгөөд нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнээс шалтгаалан үнэ өсөх хандлагатай байна.

  /Эх сурвалж-metalprices.com/

 Молибден:  2010 оны 8 сарын дундаж үнэ 34685,00 ам.доллар/тн байгаа бөгөөд 6 сарын дундаж үнэ 33484,09 ам.доллар/тн-той харьцуулахад  3,5%-р 7 сарын дундаж үнэ 32004,54 ам.доллар/тн-той харьцуулахад 8,3%-р нэмэгдсэн байна. 2010 оны 8 сар хүртэлх үнийн хамгийн өндөр үзүүлэлт 40050 ам.доллар/тн, хамгийн бага нь 30600 ам.доллар/тн байлаа.   8-р сарын эхээс үнийн өсөлт ажиглагдсан ба 8 сарын 20-ны байдлаар сарын дундаж үнэ 34270 ам.доллар/тн болж нэмэгдсэн. Лондонгийн Металын бирж дэх Молибдений нөөц бага байгаа нь үнийн өсөлтөнд нөлөөлөх хандлагатай байна.

/Эх сурвалж-metalprices.com/

Гянтболд (Wolframite): Үнийн байдлыг харахад 2009 оны 1 сард 166 $/тн байсан гянтболдын үнэ  2 сараас бууж  150 $/тн болон оны эцэс  хүртэл тогтмол байснаа 2010 оны 1-р сараас нэмэгдэн 3, 4 сард 165 $/тн хүртэл өсөж 5-р сараас эхлэн бага зэрэг буурсан байна. Дэлхий нийтийн гянтболдын хэрэгцээнд Хятадын үйлдвэрлэл ба экспорт гол байр суурийг эзэлдэг ба Хятад улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд гянтболдын хамгийн том хэрэглэгч болсон байна. Иймд Хятадын засгийн газар нэмэгдэж буй дотоодын хэрэгцээгээ хангахын тулд гянтболдын үйлдвэрлэл ба экспортыг хязгаарлах, импортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.

  (65%-ийн агуулагатай Гянтболдын баяжмал, эх сурвалж -Reuters)

Төмрийн хүдэр:  2007 онд дэлхий нийтээр  бүхэллэг ба нунтаг төмрийн хүдрийн үнэ бараг 10%- р хорголжин төмрийн хүдэр (pellet)-ийн үнэ 5%-р өссөн ба 2008 онд төмрийн хүдрийн үнэ огцом өссөн байна. Үүнд  бүхэллэг ба нунтаг төмрийн хүдрийн үнэ 65%-с илүү , АНУ-н хорголжин төмрийн хүдрийн үнэ 87%- р өссөн үзүүлэлттэй байсан байна.2009 онд хэдэн жил үргэлжилсэн үнийн өсөлт өөрчлөгдөж  бүхэллэг ба нунтаг төмрийн хүдрийн үнэ 28%-р  хорголжин төмрийн хүдрийн үнэ 2 дахин буурсан. 2010 онд төмрийн хүдрийн үнэ дахин нэмэгдэж одоогийн байдлаар төмрийн хүдрийн баяжмалын дундаж үнэ 110$/ тн байна. 2010 оны 4-р улиралд Хятадын төмрийн хүдрийн эрэлт багасаж байгаатай уялдан BHP, Rio  зэрэг компаниуд үнээ 11%-р багасгах хандлагатай байгаа бөгөөд үүнтэй уялдан төмрийн хүдрийн үнэ буурч магадгүй байна.

(Эх сурвалж-metaltorg.ru)

 

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР
Уул уурхай, судалгааны хэлтэс 
Сүүлд шинэчлэгдсэн ( Баасан, 2010 оны 09 сарын 10 )