Мэдээ
Мэдэгдэл
Авилгыг үл тэвчэгч хамт олон байх тухай
 
      Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн "САЙН ТӨР БОЛ АВЛИГАГҮЙ ТӨР" гэсэн үзэл санааны дагуу "АВИЛГЫГ ТЭВЧЭГЧ ХАМТ ОЛОН БАЙХ"-ыг эрмэлзэн мэдэгдэж байна.

      Улс орны хөгжил, иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж байгаа хүчин зүйлсийг эерэг болгоход өргөсөн тангарагтаа үнэнч, ёс зүйтэй, хуулийн хүрээнд шударга ёсыг эрхэмлэн ажиллах Төрийн албан хаагч бидний идэвхи, оролцоо хамгаас чухал.

      Авлига нь үндэсний эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн үр ашгийг бууруулах хүчин зүйл болох талтай бөгөөд түүний эсрэг тэмцэх, нийгэм, иргэдийн амьдралд үзүүлэх муу нөлөөг арилгахад төр засаг, Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэг туслалцаа, хамтын хүчин чармайлт юунаас ч илүү үнэтэй.

      Иймд бид бүхний эрмэлзэж байгаа "АВИЛГЫГ ҮЛ ТЭВЧЭГЧ ХАМТ ОЛОН БАЙХ"-ыг дэмжиж, өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг салбарын нийт хамт олон болон авлигын эсрэг тэмцэхийг хичээн чармайж байгаа та бүхэнд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хамт олноос мэдэгдэж байна.

                  Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

САЙД   Д.ЗОРИГТ
 
Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруултын журам

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруултын журамыг эндээс татаж авна уу. 

Ашигт Малтмалын Газар

 
Судалгаанд урьж байна

   Ашигт Малтмалын Газар
Захиргаа, Удирдлагын Хэлтэс Мониторингийн Тасаг

“Эрдэс баялагын бодлого, түүний хэрэгжилтийг үнэлэх дүгнэх шалгуур үзүүлэлтийг бий болгох, Ашигт Малтмалын харилцааны салбарын засаглалын үнэлгээ” сэдэвт үнэлгээний судалгаа
   Эрхэм Таныг Эрдэс баялагын бодлого, түүний хэрэгжилтийг үнэлэх дүгнэх шалгуур үзүүлэлтийг бий болгох, Ашигт Малтмалын салбарын үйл ажиллагааг үнэлэхтэй холбоотой асуудлаар шинжээчээр оролцохыг урьж байна.
   Судалгааны дүнг зөвхөн тус Агентлагын дотоод ажил үүргийг шуурхай болгож, үйлчилгээг сайжруулах зорилгоор хэрэглэх тул та санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ үү? Та асуултыг анхааралтай уншаад өөрийн үнэлгээнд тохирох хариулт буюу үнэлгээний харгалзах тоог дугуйлан тэмдэглэнэ үү. Тухайн асуултад хариулт өгөхийн зэрэгцээ нөхцөл байдлыг тодорхойлсон зарим шаардлагатай тайлбар өгч болохыг анхаарна уу.
   Та энэхүү судалгааг онлайнаар бидэнд илгээхийг хүсвэл Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар илгээнэ үү, бид хүлээн авснаа таньд мэдэгдэх болно. Таны  үнэлгээг зөвхөн дотоод хяналт, мониторингийн тасаг хүлээн авч таны нэр хаягийг нууцлах болно. Судалгааны асуулгыг эндээс татаж авна уу.
Танд баярлалаа
Таны ажил үйлст амжилт хүсье.
 
АМГ-ын төлөөлөгчид БНСУ-ын Гео Шинжлэх Ухаан, Эрдэс Баялагийн хүрээлэн (KIGAM)-д ажлын айлчлал хийв.


   2010 оны 5 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд АМГ-ын дарга Д.Батхуяг, ЗУХ-ийн дарга Б.Түвшинжаргал, ЗХАТ-ийн дарга Б.Үүрцайх нарын төлөөлөгчид БНСУ-ын Гео шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн (KIGAM)-ийн урилгаар ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд АМГ, Солонгосын Гео шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн (KIGAM)-ийн хамтын ажиллагааны санамж бичгийн хугацаа дууссантай холбогдуулан уг санамж бичгийн хугацааг сунгаж гарын үсэг зурах болон БНСУ-ын Тэйжон хот дахь KIGAM-ийн дэргэдэх Олон улсын гео шинжлэх ухааны сургууль (IS-Geo)-ийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцсон юм.
Дэлгэрэнгүй...
 
Монгол эрдэмтний судалгааны өгүүлэл Японд шилдэг бүтээлээр шалгарчээ
   Ашигт малтмалын газрын харьяа Нүүрсний туршилт судалгааны төв лабораторийн ахлах шинжээч, доктор Ж.Нарангэрэлийн гүйцэтгэсэн нийлэг шингэн түлшний гүн боловсруулалтын чиглэлийн судалгааны ажил нь Япон улсын Нефтийн сэтгүүлийн оны шилдэг эрдэм шинжилгээний өгүүллээр шалгарсан байна. Энэхүү нэр хүндтэй өргөмжлөл болон медалийг 2010 оны 5 сарын 19-нд Токио хотод болсон Японы Нефтийн нийгэмлэгийн хурал дээр гардуулжээ. Японы Нефтийн хүрээлэн өөрийн сэтгүүлд хэвлэгдсэн нийт ажлыг тусгай комисс гарган урт хугацаанд тунгаан шүүсний эцэст жилд 1 бүтээлийг шалгаруулан энэхүү шагналыг олгодог журамтай юм байна. Доктор Нарангэрэл өөрийхөө судалгааны ажлын тухай болон шагнал хүртсэн бүтээлийнхээ талаар бидэнд товч танилцуулж байна.
Дэлгэрэнгүй...
 
Зарлал 2010-03-31
Аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

      Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын геодезийн WGS-84 солбицлын тогтолцоо, байр зүйн зураглалд дэлхийн хөндлөн меркаторын UTM тусгагыг хэрэглэх тухай Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 127 тоот тушаалын дагуу Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн үйл ажиллагаанд 2010 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн дээрх солбицлын тогтолцоо, тусгагыг хэрэглэх болсныг мэдэгдэж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг WGS-84 тогтолцоонд албан ёсоор хөрвүүлсэн ба тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх, сунгуулах, шилжүүлэх, талбай буцаан хүлээлгэн өгөх, барьцаалсныг бүртгүүлэх үед тусгай зөвшөөрлийн хавсралтад шинэчилсэн солбицлын бичилт баталгаажуулна.

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН КАДАСТРЫН ХЭЛТЭС

ЖИЧ: MODCON (Mongolian Datum Conversion) програм хангамжийг Монмет Инженер ХХКомпаний мэргэжилтнүүд Дэлхийн банкны “Засаглалыг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр Монгол улсын геодезийн тулгуур сүлжээний триангуляцийн 1, 2 дугаар ангийн цэгүүд болон 1997 оноос геодезийн сүлжээг өндөр нарийвчлалын GPS-ын аргаар шинэчлэн байгуулсан ажлуудын үр дүнгүүд түүнчлэн тус төслийн хүрээнд 2007 онд шинээр байгуулсан GPS-ын 19 цэгтэй сүлжээний боловсруулалтын үр дүнд тулгуурлан боловсруулав.
      Уг програмын алгоритмыг Америкийн геодезийн тулгуур сүлжээний 1927 оны NORTH AMERICAN DATUM OF 1927 системээс 1983 оны NORTH AMERICAN DATUM OF 1983 системд хөрвүүлэхэд ашигласан, онолын механикт өргөн хэрэглэгддэг хамгийн бага муруйлтаар жолоодогдсон гадаргууг тодорхойлох аргыг хэрэглэсэн туршлагад үндэслэн боловсруулсан болно.
      Энэхүү
MODCON програм хангамжийг татаж авах бол энд , MODCON програмын ашиглах зааврыг татах бол энд дарна уу. Прогам хангамжийг задлах Winrar програмыг эндээс татна уу.

 

 
Мэдээ 2009-03-09
      Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу цуцлагдах хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөн олговрыг төрөл хэмжээ тус бүрээр тооцон гаргах ажлын хүрээнд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж байгууллагууд нөхөн олговорт хамрагдах зардлын дүнг 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор Геологи судалгааны хэлтэс, Уул уурхай, судалгааны хэлтэст ирүүлнэ үү.

Холбогдох хаяг: Засгийн газрын 12-р байрны баруун жигүүр, Ашигт Малтмалын Газар,
ГСХ, 405 тоот,     Утас: 263752
УУСХ, 400А тоот    Утас:  263705, 263709
            
2010 оны 3 сарын 1-ний байдлаар хамрагдах ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

2010 оны 3 сарын 1-ний байдлаар хамрагдах хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Бөглөх загварыг эндээс татна уу .

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР
 
Зарлал 2010-04-01
Аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

      Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын геодезийн WGS-84 солбицлын тогтолцоо, байр зүйн зураглалд дэлхийн хөндлөн меркаторын UTM тусгагыг хэрэглэх тухай Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 127 тоот тушаалын дагуу Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн үйл ажиллагаанд 2010 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн ГУУКХ-ийн өргөдлийн маягтууд шинэчлэгдсэн тул шинэ маягтуудыг эндээс татаж авна уу.

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН КАДАСТРЫН ХЭЛТЭС
 
"УУЛ УУРХАЙН ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ" УУЛЗАЛТ СЕМИНАРТ оролцохыг урьж байна
2010 оны VI сарын 3-нд Төрийн ордоны “их” танхимд Ашигт малтмалын газар нь “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банктай хамтран Уул уурхай, Ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын компаниудад ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, Хөрөнгө оруулалтын менежмент, Олон улсын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө татан төвлөрүүлэх, Уул уурхайн салбар ба хөрөнгийн зах зээл зэрэг Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлаар семинар зохион байгуулж байгаа тул Геологи, Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагыг оролцохыг урьж байна. “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч генерал Веслей Кларк, Олон улсын хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд ирж илтгэл танилцуулга хийнэ. Семинарт оролцогчдыг 5-р сарын 31-ний 12 цагаар тасалбар болгож 263934 утасаар бүртгэнэ Семинартай холбогдуулан Геологи, уул уурхайн төслийн уралдаан зарлаж байна. Тус уралдаанд тэнцсэн 10 төслийг хөрөнгө оруулагчтай дээд хэмжээний уулзалт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ зохион байгуулна. Хөрөнгө оруулалт шаардлагатай төслийн уралдаанд оролцох танилцуулгад тусгагдах зүйл 1. Төсөлтэй холбогдох хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хуулбар хавсралтын хамт 2. Региональ геологи 3. Хайгуул судалгааны ажлын мэдээлэл 4. Хийгдсэн ажлын техникийн тайлан /геологийн зураглал, геофизик, геохими, гадаргуугын дээжлэлт, суваг малталт, өрөмдлөгийн мэдээлэл/ 5. Нөөц, нөөцийн тооцооллын аргачилал 6. Ордын дэлгэрэнгүй дэлээлэл, түүний эзэмшлийн байдал, Засаг захиргаа, дэд бүтэцийн талаархи мэдээлэл 7. Хайгуулын ажлын төлөвлөгөө болон бизнесийн төлөвлөгөө 8. Шаардалгатай хөрөнгө оруулалтын хэмжээ 9. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн танилцуулга 10. Эдийн засаг үр ашгийн товч тооцоо Төслийн материалыг Файлаар болон албан бичгээр Ашигт малтмалын газрын Уул уурхай судалгааны хэлтсийн 400 тоот өрөөнд хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 263934, дугаарын утасаар лавлана уу. Уралдааны материалыг 2010 оны 06 сарын 3-ны өдрийн 15 цаг хүртэл хүлээн авна.
 
Зарлал 2010-04-12
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах заавар”-ыг батлах тухай

      “Ашигт малтмалын газрын даргын 118 дугаар тушаалын дагуу
1.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах заавар”-ыг 1 дүгээр хавсралтаар, 10-р маягтыг 2-р хавсралтаар тус тус баталлаа.

2.Энэхүү заавар батлагдсантай холбогдуулан Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 411 дүгээр тушаалаар батлагдсан Ашигт малтмалын газрын геологи, судалгааны хэлтсийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох дотоод заавар”-ын “Б” хэсгийн 1.1-1.11 хүртэлх заалт, Маягт 9-ийг тус тус хүчингүй болсонд тооцлоо.

      Иймд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах зааварыг эндээс , маягтуудыг эндээс татна уу.