|
Захиргаа удирдлагын хэлтэс
Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Түвшинжаргал -Захиргаа, хамтын ажиллагааны тасаг -Эрх зүй, хуулийн тасаг -Санхүү, эдийн засгийн тасаг -Мониторингийн тасаг
Энэ хэлтэс нь АМГ-ын үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын санхүүгийн асуудлыг шийдвэрлэх үндсэн үүргийг хүлээж, АМГ-ын үйл ажиллагаанд удирдлагын тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, дотоод хяналт шалгалтын тогтолцоог буй болгох, удирдлагын шийдвэр, бодлого журмын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх, санхүү бүртгэлийн үйл ажиллагаа, аж ахуй, нийтлэг үйлчилгээг хүн бүрт хүрч үйлчлэх, аппаратын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох, үр дүнг үнэлэн дүгнэх, урамшуулах тогтолцоог боловсронгуй болгох, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Захиргаа, удирдлагын газрын үйл ажиллагаа нь АМГ-ын даргад болон газрын аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, байгууллагын санхүү, бүртгэлийн тайлан, ажилтнуудыг чадваржуулах, мэргэжїїлэх, дадал, туршлага эзэмшїїлэх замаар хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дїгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ. Энэ газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь АМГ-ын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн ажилтнууд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, дэд сайд, ЭБЭХ-ний яам, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, иргэд байна. Захиргаа удирдлагын хэлтэс нь үйл ажиллагааны дараахь чиг үүрэгтэй байна: 1.АМГ-ын үйл ажиллагааг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж манлайлан удирдах, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах; 2.Салбарын бодлогын холбогдолтой төсөл боловсруулах ажилд нэгжүүдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлж, аппаратын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх; 3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тус газрын үйл ажиллагааны хүрээнд хамрах арга хэмжээнүүдийн хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг гаргуулан АМГ-ын удирдлагад танилцуулан холбогдох арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх, Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд тайлагнах; 4.Эрхлэх асуудлын хүрээнд салбарын түвшинд хууль, эрх зүйн бүх асуудлыг нэгтгэн зохицуулан зохион байгуулах, хууль эрх зүйн зөвлөлгөө өгөх, хяналт тавих; 5.Салбарын түвшинд гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах; 6.Удирдах дээд байгууллагын тогтоол, тушаал, шийдвэр, төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилтэд дотоод хяналт тавих, гүйцэтгэлийг гаргуулан нэгтгэж удирдлагад болон холбогдох байгууллагад тайлагнах; 7.АМГ-ын дотоод үйл ажиллагаанд мөрдүүлэх дүрэм, журам, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, бусад шийдвэрийг боловсруулж, батлуулан биелэлтэд хяналт тавих, байгууллагын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах. АМГ-ын даргын гаргах шийдвэрийн төсөлд эрх зүйн зөвлөгөө өгөх, шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, гүйцэтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах; 8.Хүний нөөцийн удирдлагаар хангах, ажилтнуудыг сургах, давтан сургах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах; 9.Хөдөлмөрийн сахилга, байгууллагын дотоод дэг журмыг хангуулах, хариуцлага тооцох, урамшуулах тогтолцоог бүрдүүлэн хэвшүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах; 10.Аппаратын нэгжүүдийн болон ажилтнуудын ажлын үр дүнг үнэлж дүгнэх, тайлагнах, хариуцлага тооцох, урамшуулах механизмыг боловсронгуй болгох; 11.АМГ-ын бичиг хэрэг, архивыг эрхлэн хөтлөх; 12.АМГ-ын аж ахуй, санхүүг эрхлэн хөтөлж, эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хангах, санхүүгийн тайлан баланс гаргах, тушаах; 13.Байгууллагын тээвэр, холбоо, техник хэрэгслийн ажиллагаа, харуул хамгаалалт зэрэг дотоод үйлчилгээг хариуцан гүйцэтгэх; 14.АМГ-ын хэмжээнд дотоод хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлж, үр нөлөөтэй хэрэгжүүлэх; 15.Удирдлагын шийдвэр, бодлого журмын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх; 16.АМГ-ын нэгжүүдээс гаргасан тайлан мэдээнд дүн шинжилгээ хийх; 17.Төрийн албан хаагчдаас хөрөнгө оруулгын мэдүүлгийг гаргуулан авч АТГ-т хуульд заасан хугацаанд хүргүүлэх.
Геологи, судалгааны хэлтэс
Геологийн судалгааны хэлтсийн дарга У.Борчулуун -Региональ, тандан судалгааны тасаг -Эрдэс баялагийн судалгаа мэдээллийн тасаг -Геологийн мэдээллийн төв Энэ хэлтэс нь АМГ-ын үйл ажиллагааны стратегийн 1 дїгээр зорилтын хүрээнд нутаг дэвсгэрийн геологи, геофизик, геохими, геоэкологи, гидрогеологийн региональ судалгаа, ашигт малтмалын эрлийн ажил, металлогенийн судалгааг эрдэс баялгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бодлогын удирдамжийн дагуу гїйцэтгэж, улс орны эрдэс баялгийн чадавхийг тодорхойлох ажлыг зохион байгуулах, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц хүдрийн бүс, зангилгааг ялган, тэдгээрт судалгаа хийхийг санал болгох, геологи, ашигт малтмалын судалгааны бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, улсын хэмжээний ашигт малтмалын мэдээллийн нэгдсэн санг тогтмол баяжуулж хэрэглэгчдийг мэдээллээр хангах, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны төслүүдийн геологийн судалгааны даалгавар боловсруулах, геологийн судалгааны ажлыг удирдан чиглүүлэх, зөвлөлгөө өгөх, эрх зүйн орчны судалгаа хийх, сонгон шалгаруулалтаар зарласан талбайг сонгох үндэслэл болох геологийн судалгааны їр дїнгийн талаарх материалуудыг бэлтгэж төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах, хайгуулын тусгай зєвшєєрєл хїссэн єргєдєл болон сонгон шалгаруулалтанд ирїїлсэн баримт бичигт хавсаргасан хайгуулын ажлын тєсєлд дүгнэлт гаргах, тєслийн гїйцэтгэлд хяналт тавих, геологийн мэдээллийн төвийн архивийн үйлчилгээг үзүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хянаж хүлээн авах, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хянан баталгаажуулах, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн авч холбогдох дүгнэлт, шийдвэрийг гаргах ажлыг зохион байгуулах, үндсэн үүрэгтэй байна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд Геологийн мэдээллийн төвийн архивийн материалын үйлчилгээг үзүүлнэ. Энэ газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь АМГ-ын дарга, орлогч дарга, геологийн судалгааны ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд байх ба шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, дэд сайд, ЭБЭХ-ний яам, Сангийн яам, Геологийн төв лаборатори, Геологи судалгааны төв, “Үндэсний гео мэдээллийн сан” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төслүүд, геологи, эрдэс баялгийн судалгааны ажил эрхэлдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, БОАЖ-ын яам, бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, аж ахуй нэгж, гадаад орон, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яам, АМГ-ын дотоод бүтцийн нэгжүүд байна. Геологи, судалгааны хэлтэс нь үйл ажиллагааны дараахь чиг үүрэгтэй байна: 1.Монгол Улсын нутаг дэвсгэрт геологи, геофизик, геохими, гидрогеологийн региональ судалгааны бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор агаар, сансрын зургуудад тайлал хийх, зураг зохиох, ашигт малтмалын хувьд хувийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц чадавхи бүхий талбайн зураг тайланг гаргаж, холбогдох санг бүрдүүлэх; 2.Геологи, ашигт малтмалын талаар бодлого боловсруулахад шаардлагатай судалгаа хийж санал, дүгнэлт гаргах; 3.Геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн региональ болон сэдэвчилсэн судалгаа, ашигт малтмалын эрлийн ажлын төслүүдийг хэрэгжүүлэхэд болон дээрх чиглэлээр хийсэн судалгааны зураг зохиох, тайлан бичих, тэдгээрийг хэвлэхэд шаардагдах төсвийн төслийг боловсруулж, холбогдох байгууллагад хүргэх; 4.Сонгон шалгаруулалтаар зарласан талбайг сонгох үндэслэл болох геологийн судалгааны їр дїнгийн талаарх материалуудыг бэлтгэж төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах; 5.ЭБЭХ-ний яамны бодлогын удирдамж, зохицуулалтаар Монгол орны нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр хийх геологи, геофизик, геохими, гидрогеологийн региональ судалгаа, эрэл хайгуулын ажил гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, ажлын явц, чанар, үр дүн, нууцын хадгалалтад хатуу хяналт тавьж ажиллах, санхүүжүүлэх, үр дүнгийн тайлан, зургийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж хүлээн авах, мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах; 6.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд Геологийн мэдээллийн төвийн архивийн материалын үйлчилгээг үзүүлэх, архивийн материалыг сэргээн засварлах; 7.Улс орны нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц геологийн болон хүний идэвхтэй үйл ажиллагаа, үзэгдэл явагдаж буй газар нутагт геоэкологийн судалгаа хийх санал боловсруулж холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, уг судалгааг хийхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх, ажлыг нь санхүүжүүлэх, үр дүнгийн зураг тайланг хүлээж авах, нийтэд мэдээлэх, тийм газар нутагт хяналт шинжилгээ/мониторинг/-г тасралтгүй гүйцэтгэх; 8.Монгол орны ашигт малтмалын төрөл, тэдгээрийн баялаг, нөөц, түүний хөдөлгөөн, геологи, ашигт малтмалын судалгааны тайлбар бичиг, тайлан боловсруулах; 9.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь нөөцийн тооцоонд шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр нөөцийн тооцоог хянан хүлээн авч, улсын ашигт малтмалын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргах; 10.Жил тутам тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн ашигт малтмалын хайгуул ажлын тайлан, төлөвлөгөө байгаль орчны нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, техникийн мэдээ, мэдээллийг хянан хүлээн авч, системчлэн, индексжүүлэх, хадгалах, хамгаалах, төрөлжсөн статистик мэдээллийн санг бүрдүүлэх; 11.Геологийн судалгааны ажилд мөрдөх заавар, журам, арга аргачлал, норм нормативыг боловсронгуй болон өөрчлөх санал, төсөл боловсруулж холбогдох байгууллагад оруулж батлуулах; 12.Ашигт малтмалын баялаг, нөөцийн хөдөлгөөнийг төрөл тус бүрээр жил тутам гарган мэдээллийн санг хөтлөх; 13.Улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон эрдсийн хуримтлал бүхий талбай мөн эсэх талаар шүүлт хийж дүгнэлт гаргах, хайгуулын тусгай зєвшєєрєл хїссэн єргєдєл болон сонгон шалгаруулалтанд ирїїлсэн баримт бичигт хавсаргасан хайгуулын ажлын тєсєлд дүгнэлт гаргах, тєслийн гїйцэтгэлд хяналт тавих; 14.Хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах; 15.Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах, шилжүүлэх, буцаахад шаардлагатай тухайн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээнд хийгдсэн төлөвлөгөө, тайлан өгсөн талаар болон хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан талаар тодорхойлолт гаргах; 16.Тойм судалгааны ажил хийхийг хүссэн аливаа этгээдэд холбогдох заавар журам, хуулийн дагуу зөвшөөрөл олгох, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн мэдээллийн нууцлалыг хангаж ажиллах. Уул уурхай судалгааны хэлтэс
Уул уурхайн судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэн -Статистик мэдээлэл судалгааны тасаг -Технологи, байгаль орчны тасаг -Хүнд үйлдвэрийн тасаг Энэ хэлтэс нь АМГ-ын үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд ашигт малтмалыг эдийн засгийн өндөр үр ашигтай, экологид хохирол багатай техник, технологи ашиглан хаягдал, бохирдол багатай олборлох, баяжуулах, гүн боловсруулахтай холбогдсон судалгаа хийж санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, ашигт малтмал олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн стратегийн асуудал болон зах зээл судалгааг хийх, өнгөт болон хар төмөрлөг, металл бус ашигт малтмалын үйлдвэрлэлийн байдалд дүн шинжилгээ хийх, орд газруудын үнэлгээг хийх, тэдгээрийг шинэчилэн боловсруулах, дүгнэлт гаргах, бүтээгдэхүүний үнийг судлах, эрэлт хэрэгцээг тооцох, зах зээлийн шинэ орчинг бүрдүүлэх үүднээс салбарын хөгжлийн бодлого тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, санал, зөвлөмж гарган Эрдэс баялаг, эрчим хїчний яам болон холбогдох газруудад өгөх, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газрууд ашиглаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдтэй гэрээ байгуулан нөхөн төлбөрийг улсын төсөвт оруулах, салбарын техник, технологийн ажиллагааны байдалд хяналт тавих, төрийн өмчийн үр өгөөжийг үйлдвэрлэл, техник технологийн шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх, байгаль орчинд сєрєг нєлєєлєл багатай, орчин үеийн дэвшилтэт, шинэ техник, технологийг Монгол орны онцлог нөхцөлд тохируулан нутагшуулах, салбарын хөгжлийн ойрын болон хэтийн бодлого, чиглэлийг тодорхойлоход шаардлагатай тооцоо, судалгаа хийх, санал боловсруулж төр засгийн байгууллагыг үнэн зөв тооцоо бүхий мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг явуулах үндсэн үүрэгтэй байна. Энэ газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь АМГ-ын дарга, орлогч дарга байх ба шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь ЭБЭХ-ний сайд, дэд сайд, ЭБЭХ-ний яам, ашигт малтмал олборлох, боловсруулах ажил эрхэлдэг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд, уул уурхайн чиглэлээр шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, БОАЖ-ын яам, бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, нутгийн захиргааны байгууллагууд, гадаад орон, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь ЭБЭХ-ний яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, АМГ-ын дотоод бүтцийн нэгжүүд байна. Уул уурхай, судалгааны хэлтэс нь үйл ажиллагааны дараахь чиг үүрэгтэй байна: 1.Ашигт малтмалын ордыг олборлох, баяжуулах, металлургийн боловсруулалт хийх орчин үеийн техник, технологийг судалж, үнэлэлт, дүгнэлт өгөх тэдгээрийг үйл ажиллагаа болон эдийн засгийн байдлаа өсгөх хүчин зүйл болгон ашиглахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд зөвлөмж болгох; 2.Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн өнөөгийн байдалд судалгаа хийж, эрдсийн түүхий эдийг гүн боловсруулан, эх орны эдийн засагт үзүүлэх хувь нэмэр, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах; 3.Уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, борлуулалт, экспорт, ашигт малтмал ашигласны төлбөр, татварын орлогын хэмжээ, ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөн, ажилтнуудын тоо зэрэг асуудлаар статистикийн мэдээлэл боловсруулах; 4.Хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордуудыг ашиглах санал, техник, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ хийх, тэдгээрийг ашиглах санал хөрөнгө оруулагчдад тавих; 5.Ашигт малтмалын ордыг ашиглах, бүтээгдэхүүнийг боловсруулах, борлуулах зах зээл судлах чиглэлээр гадаад орнуудтай хамтран ажиллах санал, гэрээ хэлэлцээрийн төсөл боловсруулах, гэрээ хэлэлцээрээр Засгийн газрын хүлээсэн үүргийг хэрэгжүүлж ажиллах; 6.Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэмжихэд чиглэсэн техникийн болон эдийн засгийн бодлого боловсруулахтай холбогдсон санал, зөвлөмж гаргах; 7.Уул уурхайн салбарын улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгаа боловсруулах, үйлдвэрлэлийн цогцолборийг байгуулах төслийг бүс бүрээр гаргах ажлыг зохион байгуулах; 8.Байгаль орчныг хамгаалах шаардлага ба эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлэн хөгжүүлэх бодлогод нийцүүлэн ашигт малтмал олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцийг бий болгох, хаягдал хадгалах, ус ашиглах, уурхайн үйл ажиллагаанаас үзүүлэх нөлөөллийг тооцох, уурхайг хаах, байгаль орчныг нөхөн сэргээх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, энэ зорилгоор ашиглах хөрөнгийг баталгаажуулах зэрэг асуудлаар судалгаа хийх, ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд судалгаа шинжилгээ хийх замаар түүнд үнэлэлт, дүгнэлт өгєх, ашигт малтмалыг олборлох, боловсруулах талаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад ашиглах зөвлөмж гаргах; 9.Уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн стратегийн асуудал болон зах зээл судалгааг хийх, өнгөт болон хар төмөрлөг, металл бус ашигт малтмалын үйлдвэрлэлийн байдалд дүн шинжилгээ хийх, орд газруудын үнэлгээг хийх, шинэчилэн боловсруулах дүгнэлт гаргах, бүтээгдэхүүний үнийг судлах, эрэлт хэрэгцээ, нийлїїлэлтийг тооцох, зах зээлийн шинэ орчинг бүрдүүлэх үүднээс салбарын хөгжлийн бодлого зангидан явуулж байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон холбогдох газруудад шаардлагтай мэдээлэл, зөвлөмж гарган өгөх; 10.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газрууд ашиглаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс нөхөн төлбөрийг гаргуулж улсын төсөвт оруулах. Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт -Бүртгэл, техникийн тасаг -Статистикийн тасаг Энэ хэлтэс нь Ашигт малтмалын газрын үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэх, хугацааг нь сунгах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх, барьцаалалтыг бүртгэх, тусгай зөвшөөрлийн статистик мэдээ мэдээллийг боловсруулах, нийтэд мэдээлэх, тусгай зөвшөөрлийг цуцлах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь болон түүний тодорхой хэсгийг буцааж хүлээж авах өргөдлийг шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талбайн хилийн маргааныг шийдвэрлэх, геологи, уул уурхайн кадастрын бүртгэл хөтлөх, сонгон шалгаруулалтад оролцохоор өргөдөл гаргасан хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах үндсэн үүрэгтэй байна. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь ашигт малтмал хайх, ашиглах сонирхолтой аж ахуйн нэгж, нутгийн захиргааны байгууллагууд, Ашигт малтмалын газрын дарга, орлогч дарга байх ба шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нъ ЭБЭХ-ний сайд, дэд сайд, ЭБЭХ-ний яам. Байгаль орчны яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагууд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Ашигт малтмалын газрын Геологи, судалгааны, Уул уурхай, судалгааны болон Нүүрсний судалгааны нэгжүүд байна. ГУУК-н хэлтэс нь үйл ажиллагааны дараахь чиг үүрэгтэй байна: 1.Геологи, уул уурхайн кадастр хөтлөхөд зориулж улсын нийт нутаг дэвсгэрийн нэг загварын тусгай зөвшөөрлийн албан ёсны газрын зураг бэлтгэх, тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх; 2.Тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэлд Монгол Улсын тусгай хамгаалалттай болон тусгай хэрэгцээний газар, байгалийн ховор тогтоцтой түүх дурсгалын газар, "нөөц"-д авсан тадбайнууд, тэдгээрт орж буй өөрчлөлтүүдийг тэмдэглэх; 3.Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх, хугацааг нь сунгах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх, барьцаалах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцааж хүлээлгэн өгөх өргөдлийн загварыг баталж гаргах; 4.Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, барьцаалах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцааж хүлээлгэн өгөх өргөдлийг хүлээн авах, тэдгээрийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тухай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох; 5.Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, хугацааг нь сунгасан, шилжүүлсэн, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцааж хүлээн авсан, цуцалсан, дуусгавар болсныг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэх; 6.Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголт, түүний шилжилт хөдөлгөөний талаар статистик мэдээ мэдээлэл боловсруулж гаргах, олон нийт болон холбогдох газруудад мэдээлэх; 7.Сонгон шалгаруулалтад оролцохоор өргөдөл гаргасан хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах; 8.Уурхайн эдэлбэрийн хилийн тэмдэг тавих техникийн шаардлагыг тогтоох, уурхайн эдэлбэрийн хилийг тогтоох мэргэжлийн хүмүүст зөвшөөрөл олгох, хил тогтоосон тухай акт хүлээж авах; 9.Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг шийдвэрлэх; 10.Сонирхсон этгээдэд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн бүртгэл болон тэдгээрийн зураг зүйн бүртгэлтэй танилцах бололцоог олгох үйлчилгээ үзүүлэх. Нүүрс, судалгааны хэлтэс  Нүүрс, судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг -Үйлдвэрлэл судалгааны тасаг -Гүн боловсруулалт төслийн тасаг -Шинжилгээ, туршилтын тасаг Энэ хэлтэс нь Ашигт малтмалын газрын үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд улс орны эдийн засгийн хөгжил, эрчим хүчний үйлдвэрлэлийн тогтвортой аюулгүй байдлыг хангахад чиглэгдэж, нүүрсний олборлолт, баяжуулалт, хийжүүлэлт, шингэрүүлэлт, хангамжийн бодлогын хэрэгжилт болон орон нутгийн түлшний хангамж, төв суурин газруудад, коксон болон цэвэр түлш нэвтрүүлэх зэрэг цогц асуудлууд багтана. Нүүрсний салбарын техник, технологийн ажиллагааны байдалд хяналт тавих, төрийн өмчийн үр өгөөжийг үйлдвэрлэл, техник технологийн шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх, байгаль орчинд сєрєг нєлєєлєл багатай технологиор уурхайлалт явуулах, орчин үеийн дэвшилтэт шинэ техник, технологийг Монгол Улсын онцлог нөхцөлд тохируулан нутагшуулах, салбарын хөгжлийн ойрын болон хэтийн бодлого, чиглэлийг тодорхойлоход шаардлагатай тооцоо, судалгаа хийх, санал боловсруулж төр засгийн байгууллагыг үнэн зөв тооцоо бүхий мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг явуулах үндсэн үүрэгтэй байна. Энэ газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь АМГ-ын дарга, орлогч дарга байх ба шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь ЭБЭХ-ний сайд, дэд сайд, ЭБЭХ-ний яам, нїїрс олборлох, боловсруулах ажил эрхэлдэг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд, уул уурхайн чиглэлээр шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, БОАЖ-ын яам, бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, нутгийн захиргааны байгууллагууд, гадаад орон, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь ЭБЭХ-ний яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, АМГ-ын дотоод бүтцийн нэгжүүд байна. Нүүрс, судалгааны хэлтэс нь үйл ажиллагааны дараахь чиг үүрэгтэй байна: 1.Компаниудын тоног төхөөрөмжийн ажиллагааны байдалд техникийн хяналт тавих, тэдгээрийн өнөөгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч шинэчлэлийн ажлыг зохион байгуулах санал боловсруулах; 2.Нүүрсний үйлдвэрлэл, хангамж, олборлолт, эрэлт хэрэгцээ болон эрчим хүчний шинэ эх үүсвэр, хэрэглээний судалгаа хийх; 3.Нүүрсний хийжүүлэлт, хагас коксжуулалт, кокс химийн бүтээгдэхүүн, бордоо болон нефтийн бүтээгдэхүүн гаргах шинэ техник технологийн туршилтын ажлууд болон үйлдвэрлэлд Энэ газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь АМГ-ын дарга, орлогч дарга байх ба шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь ЭБЭХ-ний сайд, дэд сайд, ЭБЭХ-ний яам, ашигт малтмал олборлох, боловсруулах ажил эрхэлдэг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд, уул уурхайн чиглэлээр шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, БОАЖ-ын яам, бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, нутгийн захиргааны байгууллагууд, гадаад орон, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд байна. 4. Нүүрсийг боловсруулах, баяжуулах замаар нүүрсний чанарын зэрэглэлийг дээшлүүлэх, утаа болон механик хольцийг бууруулах технологийг нэвтрүүлэх; 5.Нүүрсэн дэх байгалийн хий буюу метан хийн нөөцийн судалгааны ажлыг эрчимжүүлэн өөрийн орны хийн салбарыг хөгжүүлэх, экологийн шинэ түлш үйлдвэрлэх судалгааны ажлыг эрхлэх; 6.Төв суурин газруудад утаагүй хатуу, коксон түлш нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх; 7.Үйлдвэрүүдийн аюулгүй ажилллагаа, техник ашиглалтын заавар, дүрэм, стандарт норм нормчлолын биелэлтэд нэгдсэн хяналтыг тавих, тэдгээрийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, журам, норм, нормативыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах; 8.Салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл ажлыг хангуулах аваарь, саатлаас урьдчилан сэргийлэх, мэдээлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах; 9.Түлшний салбарын мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардагдах тооцоо, судалгаа, мэдээ, материалыг боловсруулах; 10.Түлшний салбарын талаархи бодлого хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх; 11.Түлшний салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх; 12.Гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагатай шинэ техник, технологи нэвтрүүлэх, туршлага солилцох болон бусад чиглэлээр хамтран ажиллах; 13.Улсын бодлогоор нүүрсний болон нүүрсний давхаргын хийн хайгуул хийх санал боловсруулах; 14.Нүүрсний уурхайнуудын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, нүүрсний экспортод хяналт тавих, нүүрсний үнийн зах зээлийн судалгаа тооцоо хийх, нүүрсний үнийн үндэслэл тооцоог хянах. |