|
Ашигт малтмалын газрын эрхэм зорилго нь төрөөс геологи, уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, төрийн бодлогын удирдамжийг нь хэрэгжүүлэх замаар үндэсний эдийн засгийн хөгжилд эрдэс баялгийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд оршино. Эдгээр үйл ажиллагааг манай байгууллага мэргэжлийн чиг үүргийн дагуу байгуулагдсан хэлтсүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээр хэлтэс, тасгуудын үйл ажиллагааны талаар та бүхэнд танилцуулж байна. Ашигт малтмалын газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журам, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эрдэс, баялаг, эрчим хүчний яамны бодлогын удирдамжийг хэрэгжүүлэхэд оршино.
1. Эрчим хүч, эрдэс баялгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад геологийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, бодлогын удирдамжийг нь хэрэгжүүлэх, энэ салбарт улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх судалгааны ажил болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүх талын таатай орчинг бүрдүүлэх
2. Эрдэс баялаг, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, бодлогын удирдамжийг нь хэрэгжүүлэх, ашигт малтмалын боловсруулалт, техник технологийн шинэчлэл, байгаль орчны нөхөн сэргээлт болон уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүх талын таатай орчинг бүрдүүлэх
3. Ашигт малтмалын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх
4. Төрийн захиргааны удирдлагын манлайлал, хүний нөөцийн удирдлагаар хангах.
|