|
1997 он
Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал 1997 оны 6 дугаар сарын 5- ны өдөр батлаж, тус оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээр Монгол Улсын эрдсийн салбарын эрх зүйн шинэ орчин бүрдсэн билээ. Ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдан гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 5 дугаар сарын ЗО -ны өдрийн 1З2 тоот тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг байгуулж, мөн өдрийн 1/ЗЗ тоот тогтоолоор Дугарын Жаргалсайханыг АМХЭГ - ын даргаар томилжээ.
2004 он Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 29- ний өдрийн 249 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг -Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Газрын тосны хэрэг эрхлэх газрыг нэгтгэн Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрыг байгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 12 дугаар сарын 29- ний өдрийн 159 дүгээр захирамжаар Лувсанвандангийн Болдыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар томилжээ. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар нь Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үйлдвэр, худалдааны сайдаас эрдэс баялаг, газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилт, чиглэлүүдийг хэрэгжүүлэх үүрэг бүхий агентлаг болсон байна. 2008 он Улсын Их Хурлын ээлжит сонгууль явагдаж дууссантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Л.Болд нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул тус газрын даргаар Жанчивын Билэгсайханыг томилсон байна. 2009 он Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар нь /хуучин нэрээр/ Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газар болгон бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулсан. Монгол улсын засгийн газрын 2009 оны 2 р сарын 18 ны өдрийн 54 р тогтоолоор Монгол улсын засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргаар Доржпүрэвийн Батхуягийг томилсон. |