Геологийн мэдээллийн төв архив файлууд


Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа геологийн судалгааны төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн анхааралд

2016-12-21

ЭБМЗ-ийн геологийн судалгаатай холбоотой асуудлыг хэлэлцэх салбар хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цагаас АМГТГ-ын хурлын танхимд болно. Иймд 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн дотор тайлан хэлэлцүүлэх хүсэлт, холбогдох материалуудыг бүрдүүлэн, ЭБМЗ-ийн нарийн бичгийн даргад хандана уу. Геологи, хайгуулын хэлтэс


Зарлал

2016-11-15

“Хайгуулын болон олборлох салбарын нягтлан бодох бүртгэлийн стандарт”-ын төслийн хэлэлцүүлэг 2016 оны       11-р сарын 21-ний Даваа гаригийн 12.30 цагт Тусгаар тогтнолын ордонд болох тул тус хэлэлцүүлэгтэй холбоотой стандартын төсөлтэй танилцан /энд дарж авна уу/ саналаа бэлтгэн ирнэ үү. Хэлэлцүүлэгт оролцох ААН-д  263953, 99002066 дугаарын утсаар холбогдон  бүртгүүлнэ үү. АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР


ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН ШАРГА III ТАЛБАЙН  ЗАХИАЛГЫГ ХААХ ТУХАЙ

2016-11-08

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн а/24 дүгээр тушаалын дагуу хайгуулын Шарга III талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах захиалга авах эцсийн хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17.00 цагт тасалбар болно. Захиалагч нь Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалын 2, 3, 4, ...