МЭДЭГДЭЛ: Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэлгээний ажил хийх, импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Оруулсан:

2016/12/26


ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮР ЗОГСООХ ТУХАЙ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 5 хоногийн хугацаатай түр хугацаагаар зогсоож байгааг мэдэгдье.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

 

 2016 оны 12 дугаар сар 26

Мэдээг үнэлэх
[Нийт: 0 Дундаж: 0]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх