Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах номинацад нэрээ дэвшүүлэхийг урьж байна

Оруулсан:

2016/12/05


Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын 2016 оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах ажлыг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Ашигт Малтмал, Газрын Тосны Газар, Уул Уурхайн Мэргэжлийн Холбоодын зөвлөл хамтран зохион байгуулж байна.

Оны шилдгүүдийг шалгаруулах номинац

“Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдэг”-ийг дараах номинац тус бүрт 1 аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулна. Үүнд:

  1. Геологийн судалгааны шилдэг байгууллага
  2. Геологи-хайгуулын шилдэг компани
  3. Тэргүүний хөрөнгө оруулагч
  4. Шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч
  5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч
  6. Тэргүүний нөхөн сэргээгч
  7. Шилдэг зураг төсөл боловсруулагч
  8. Шилдэг туслан гүйцэтгэгч
  9. Шилдэг ханган нийлүүлэгч

Шалгуур үзүүлэлт

Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн А/63 дугаар тушаалаар батлагдсан “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журам”-д заасан шалгаруулах үзүүлэлтийн дагуу явуулна.

Бүрдүүлэх бичиг баримт

Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдэгт нэр дэвшигч нь дараах бичиг баримтыг 2 хувь үйлдэн 2016 оны 12-р сарын 12-ны өдрийн 17:30 цагаас өмнө АМГТГ-ын бичиг хэрэгт ирүүлнэ. Үүнд:

  1. Шалгаруулалтад оролцох тухай албан бичиг
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар
  3. Байгууллагын танилцуулга
  4. Тухайн онд гүйцэтгэсэн ажлуудын илтгэх хуудас, холбогдох нотлох баримт материал /Фото зураг, видео бичлэг хавсаргаж болно./
  5. Тухайн аймаг, сумын байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын болон татварын байгуллага, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны шалгаруулатад оролцохыг дэмжсэн албан бичиг

Шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд тухайн байгууллагын санхүүгийн болон бусад дотоод нууцыг чанд хадгалах ба шалгаруулалтын дүнг нууцална. Шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцааж олгохгүй.

Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын оны шилдэг аж ахуй нэг, байгууллага шалгаруулах журмыг татаж авах

Шалгаруулалтад ирүүлэх материалыг хүлээн авах хаяг

Барилгачдын талбай-3,

Засгийн газрын 12-р байрны баруун жигүүр,

Чингэлтэй дүүрэг,

Ш/х-38, Улаанбаатар 15170,

Монгол улс

Утас: 976-51-263934

Мэдээг үнэлэх
[Нийт: 1 Дундаж: 1]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх