АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ БОЛОН БАЯЖУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН АНХААРАЛД

Оруулсан:

2016/11/18


“Ашигт малтмалын тухай хууль”-ийн 48.6 дугаар зүйл, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны а/22 дугаар тушаалаар батлагдсан (2 дугаар хавсралт) “Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг  ирүүлэх, хүлээн авах заавар”-ын дагуу 2017 оны Ашигт малтмал ашиглах, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор ирүүлнэ үү.

Ашигт малтмал ашиглах, үйл ажиллагааны төлөвлөгөөг цахим хэлбэрээр inforep.mrpam.gov.mn хаягаар ирүүлэх ба “ЦАХИМ СИСТЕМД НЭВТРЭХ ЭРХ”-ийг АМГТГ-ын холбогдох хэлтэст албан бичгээр хандаж авахыг анхааруулъя.

“Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг ирүүлэх, хүлээн авах заавар” –ыг энд дарж татаж авна уу. 

Ашигт малтмал, газрын тосны газар

Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэс

2016 оны 11 дүгээр сарын 07

Мэдээг үнэлэх
[Нийт: 6 Дундаж: 4]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх