ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН ШАРГА III ТАЛБАЙН  ЗАХИАЛГЫГ ХААХ ТУХАЙ

Оруулсан:

2016/11/08


Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн а/24 дүгээр тушаалын дагуу хайгуулын Шарга III талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах захиалга авах эцсийн хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17.00 цагт тасалбар болно.

Захиалагч нь Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалын 2, 3, 4, 5 дугаар хавсралтуудын дагуу бэлтгэсэн захиалгын материалыг Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалаар батлагдсан Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 2.2.3 ба 2.27-т тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлнэ.

Газрын тосны тухай хуулийн 34.5-д заасан хайгуулын талбайн үйлчилгээний хөлс болон Шарга III талбайн судалгааны багц материалын үнийг Ашигт малтмал, газрын тосны газрын Улаанбаатар хотын банкин дахь 2601027102 тоот дансанд тус тус тушаана.

Захиалга хүлээн авах эцсийн хугацаанаас хоцорч ирүүлсэн захиалгыг хүлээн авахгүй болно.

Талбайн захиалгын иж бүрдлийг Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 3.1-т заасны дагуу хянан үзэж, захиалгыг хүлээн авах эсэх тухай захиалагчид ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.

DSC_0125

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

Улаанбаатар хот 15170,

Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3,

Утас: 26 36 28, 26 37 51

Вэб хаяг:  www.mram.gov.mnwww.pam.gov.mn

И-мэйл хаяг :  info@mram.gov.mn

Мэдээг үнэлэх
[Нийт: 1 Дундаж: 5]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх