MINES and MONEY LONDON MINEX EURASIA 2016

Оруулсан:

2016/11/08


image
2016.11.28 – 2016.12.01
Mines and Money нь 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Европын хамгийн том уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулган юм. Уг чуулганд жил бүр 75 улсаас 2500 орчим зочид, төлөөлөгчид  оролцдог. Тодруулбал, 900 орчим хөрөнгө оруулалт, санхүүгийн компаниуд болон дэлхийн шилдэг 150 уул уурхайн компаниудын төлөөлөгчид чуулж, тулгамдаж буй сорилтууд болон цаашдын чиг хандлагын талаар хэлэлцдэг билээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнийн уналт доод шатандаа хүрч эргээд сэргэх чиг хандлага харагдаж байгаа нь хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нэмэгдүүлж байна. Mines and Money 2016 чуулган нь энэ үед зохион байгуулагдаж байгаагаараа илүү онцлогтой юм.
Уг хөрөнгө оруулалтын чуулганаар дамжуулж Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах стратеги, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулахаар бэлтгэж ажлыг хангаж байна. Тухайлбал, тус чуулганы эхний өдөр буюу 11 дүгээр сарын 28-ний өдөр “MINEX EURASIA-2016 хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвийн хүрээнд хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулна. Уг хөрөнгө оруулалтын чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Эрдэнэс Монгол” компани хамтран зохион байгуулах юм.
Иймд Танай компани/байгууллагыг дэлхийн эдийн засгийн төв болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотод 11 дүгээр сарын 28-ний өдөр болох “MINEX EURASIA-2016” болон 11 сарын 29-өөс 12 сарын 01 хооронд болох “MINES AND MONEY чуулганд оролцож, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулалт татах, бизнесийн шинэ боломжуудыг нээнэ гэдэгт найдаж байна.
“MINES AND MONEY” чуулганы болон MINEX EURASIA–2016 хурлын дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос үзнэ үү! 
Хурлын хөтөлбөрүүд
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
 Таныг Хүндэтгэсэн
Монгол Улсын Засгийн Газар
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2016.11.09  
976 8006-6666, 976 8888-0806   erdenebayar@erdenesmongol.mn  
Мэдээг үнэлэх
[Нийт: 1 Дундаж: 5]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх