Аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Оруулсан:

2016/10/13


“ЭБМЗ-ийн зөвлөлийн дүрэм”-ийн 3.8-д “Геологийн судалгаа, ашигт малтмалын ордын хайгуулын ажлын тайлан, нөөцийн тооцоолол бүхий тайлан, … зэрэгт шүүмж, мэргэжлийн дүгнэлт гаргах шинжээч болон шинжээчдийн хэсгийг тухайн асуудал хариуцсан салбар хуралдааны даргын саналыг үндэслэн, зөвлөлийн дарга томилно.” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа дараах мэдээллүүдийг ашигт малтмалын ордын хайгуулын ажлын болон тодотгол тайланд шинжээч томилуулах тухай албан бичигт тусгаж, ирүүлнэ үү.

Үүнд:

  1. Тайлангийн нэр
  2. Тайлангийн зохиогчийн нэр
  3. Хайгуул хийсэн талбайн хэмжээ
  4. Ордын нөөцийн хэмжээ /урьдчилсан байдлаар/
  5. Өрөмдлөгийн ажлын хэмжээ /цооногийн тоо, нийт тууш метр/
  6. Геофизикийн ажлын төрөл

              ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ

Мэдээг үнэлэх
[Нийт: 1 Дундаж: 2]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх