Аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Оруулсан:

2016/10/13


ЭБМЗ-ийн “Геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын асуудал” хэлэлцэх зөвлөлийн салбар хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын ажлын тайлан хэлэлцүүлэхэд дараах материалуудыг бүрдүүлсэн байхыг анхаарна уу.
1. “Ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам”, “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар”-ын дагуу боловсруулсан тайлан 2 хувь;
2. Тайлангийн товч танилцуулгыг 5-аас доошгүй хуудастайгаар 15 хувь бэлтгэнэ. Мөн файл хэлбэрээр дискэнд бичнэ.
Танилцуулгад:
– Ашигт малтмалын ордын геологийн тогтоц
– Хайгуулын ажлын аргачлал
– Хүдэр дэх ашигт бүрдвэрүүдийн агуулга, чанар, баяжуулах, боловсруулах технологийн туршилтын үр дүн
– Нөөц тооцоолж, үнэлсэн аргачлал ба нөөцийн тооцооны жишгийн үзүүлэлтүүд
– Нөөцийн тооцооны нэгдсэн хүснэгт
– Ордыг ашиглах техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээний талаар тусгасан байх.
3. ГХА-ын зардлын нэгтгэл /тамгаар баталгаажуулсан/ 3 ш, эх хувь
4. Тайлан материалтай танилцаж, хянасан мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу засвар, тайлбар хийсэн байх,
5. Хавсралт материалуудыг бүрэн хавсаргах,
6. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлэх. /Хуулиар хориглосон талбайд орсон эсэх, түгээмэл тархацтай ашигт малтмал бол орон нутгаас олгосон зөвшөөрөл/
7. Нөөцийн тайлан хэлэлцүүлэх болон нөөц бүртгүүлэх үйлчилгээний хөлс төлсөн баримт. (Дотоодын аж ахуйн нэгж тайлан хэлэлцүүлэх үйлчилгээний хөлс 500000 төг, нөөц бүртгүүлэх үйлчилгээний хөлс 200000 төг, гадаадын аж ахуйн нэгж бол тайлан хэлэлцүүлэх үйлчилгээний хөлс 1000 доллар, нөөц бүртгүүлэх үйлчилгээний хөлс 200 долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцон, Төрийн сан банкин дахь АМГТГ-ын 900018007 тоот дансанд тушаана.)
8. Компаний захирал эсхүл итгэмжлэл бүхий этгээд, хувьцаа эзэмшигч хуралд заавал оролцоно.

Мэдээг үнэлэх
[Нийт: 0 Дундаж: 0]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх