Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Хэнтий, Дорнод аймагт ажиллах ажлын бүрэлдэхүүнд ажиллалаа

Оруулсан:

2016/09/30


3

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ,УИХ-ын гишүүн,Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд  Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Гантулга, УИХ-ын Гишүүн Болорчулуун болон ажлын хэсгийн гишүүд 2016 оны 9 дүгээр сарын 22-24-ний  өдрүүдэд  Хэнтий, Дорнод аймгийн ард иргэдтэй уулзаж, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, ард иргэдийн санал  хүсэлтийг сонслоо.

3

Уулзалтанд оролцож байгаа  иргэдээс  “Петрочайна Дачин Тамсаг комтанийн түүхий тос тээврийн   авто замын асуудал мөн  гадаадаас авах ажиллах хүчний тоог цөөрүүлэх талаар анхаарч ажиллахыг санал болгосон.

АМГТГ-ын дарга Б.Баатарцогт  Тамсагийн сав газрын газрын тосны олборлолтын байдал, үр ашгийн талаар мэдээлэл хийж,авто замын ажлын гүйцэтгэлийн байдлын талаар  танилцуулж, АМГТГ-ын зүгээс монгол хүний хийж чадах ажлыг аль болох монгол хүнээр хийлгэх, тухайн ажлын байранд монгол хүнийг сургах, дадлагажуулах, бие даан ажил гүйцэтгэх чадвартай болгох, ирэх жилүүдэд монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллах  болно гэдгээ иргэдэд мэдэгдлээ.

Мэдээг үнэлэх
[Нийт: 0 Дундаж: 0]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх