БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/-тэй хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа

Оруулсан:

2016/07/21


KIGAM

АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа, БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/-ийн Ерөнхийлөгч Кю Хан Ким нар 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр техникийн хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд хоёр талд харилцан ашигтайгаар геологи, ашигт малтмалын судалгааг хамтран гүйцэтгэх, шинжлэх ухааны мэдээллийг харилцан солилцох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тэдгээрийг санхүүжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Мэдээг үнэлэх
[Нийт: 0 Дундаж: 0]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх