Нүүрсний зах зээлийн мэдээлэл

Оруулсан:

2016/06/23


1. Хятадын 5-р сарын нүүрсний импорт, экспорт
5-р сард тус улсын нүүрсний импортын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 33.54%-аар нэмэгджээ
Хятадын Гаалийн ерөнхий хорооны 6-р сарын 8-ны мэдээгээр, тус улсын 5-р сарын нүүрсний импортын хэмжээ 19.03 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 4.78 сая тонноор буюу 33.54%-аар нэмэгджээ. Өнгөрсөн сараас 1.03 сая тонноор буюу 5.72%-аар нэмэгдсэн байна. Импорт өссөн шалтгаан нь Хятадын засгийн газраас нүүрсний уурхайнуудын ажиллах өдрийг жилийн 276 хоног болгон цөөрүүлсэн, мөн дотоодын нүүрсний олборлолтыг бууруулсантай холбоотой байна.
5-р сард нүүрсний импортын үнийн дүнгийн хэмжээ 881.89 сая ам.доллар болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 3.94%-аар, өнгөрсөн сараас 4.6%-аар буурсан байна. Эндээс импортын нүүрсний нэг бүрийн үнэ нь 46.34 ам.доллар болж, өнгөрсөн сараас 2.66 ам.доллар/тонноор, өнгөрсөн жилийн мөн үеэс 13.2ам.доллар/тонноор буурсан байна.
1-5-р сард Хятадын нийт нүүрсний импортын хэмжээ 86.28 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 679 мянган тонноор буюу 3.7%-аар нэмэгдсэн. Нийт үнийн дүнгийн хэмжээ 5325.23 сая тонн ам.доллар болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 22.7%-аар буурсан байна.
5-р сард тус улсын нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 16.39%-аар нэмэгджээ
Хятад улс 5-р сард 710 мянган тонн нүүрс экспортолж, өнгөрсөн жилийн мөн үеэс 100 мянган тонноор буюу 16.39%-аар нэмэгдсэн. Өнгөрсөн сараас 190 мянган тонноор буюу 36.54%-аар нэмэгдсэн байна. 1-5-р сарын Хятадын нийт экспортын нүүрсний хэмжээ 4.01 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 113.9%-аар нэмэгдэж, үнийн дүнгийн нийт хэмжээ 300.92 сая тонн ам.доллар болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 49.1%-аар нэмэгдсэн байна.

2. Энэтхэг улс нүүрсний импортын хэмжээгээр дэлхийд тэргүүлэв
Энэтхэгийн Худалдааны яамнаас мэдээлсэн статистикийн мэдээгээр, 2015 онд Энэтхэгийн нүүрсний импорт 205.8 сая тонн болж, өнгөрсөн жилээс 2.75%-аар нэмэгдсэн ба жилийн импортын хэмжээ нь Хятадын мөн үеийн нүүрсний импортын хэмжээг давсан. Ойрын жилүүдэд, Энэтхэгийн нүүрсний хэрэглээ тасралтгүй их хэмжээгээр нэмэгдэж байгаа ба 2015-16 оны санхүүгийн жилд (2015 оны 4-р сараас 2016 оны 3-р сар) нүүрсний хэрэглээ 910 сая тонн болж, 2014-15 оны санхүүгийн жилээс 11.02%-аар нэмэгдсэн байна. Гэвч, Энэтхэгийн дотоодын нүүрсний олборлолт нэмэгдэж, тухайн санхүүгийн жилд 657 сая тонн болж, өнгөрсөн жилээс 2.9%-аар нэмэгдсэн нь нүүрсний импортын тасралтгүй хурдтай өсөлтийн хандлагыг зогсоосон. Энэ жилээс Энэтхэгийн нүүрсний импортын хэмжээ буурахаар байгаа ба 2015-16 оны санхүүгийн жилд тухайн улсын нүүрсний импортын хэмжээ 199.88 сая тонн болж, өнгөрсөн санхүүгийн жилийн импортын хэмжээ болох 212.1 сая тонноос 5.76%-аар буурсан байна.

3. Америкийн 5-р сарын нүүрсний олборлолт өнгөрсөн жилийн мөн үеэс 28%-аар буурсан
Америкийн эрчим хүчний мэдээллийн газраас гаргасан Эрчим хүчний богино хугацааны төлөв байдал (SHORT-TERM ENERGY OUTLOOK)-д мэдээлснээр, Америкийн 5-р сарын нүүрсний олборлолт 50 сая шорт тонн болж өнгөрсөн сараас 10%-аар нэмэгдсэн ч, өнгөрсөн жилийн мөн үеэс 28%-аар буурсан байна. 2016 онд жилийн нийт нүүрсний олборлолтын хэмжээ 155 сая шорт тонноор буюу 17%-аар буурна гэж таамаглаж байна. Энэ нь 1949 оноос хойших тоо хэмжээний хувьд ч, эзлэх хувь хэмжээний хувьд ч хамгийн их бууралт юм.

Эх сурвалж: http://www.sxcoal.com/ , http://www.cctd.com/

Мэдээг үнэлэх
[Нийт: 1 Дундаж: 4]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх