Нүүрсний зах зээлийн мэдээлэл

Оруулсан:

2016/05/23


  • 2016 оны эхний 4 сарын Хятадын нүүрсний импорт 67.25 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 2.5%-аар буурчээ

Хятадын Гаалийн ерөнхий хорооны статистик мэдээгээр, 4-р сарын Хятадын нүүрсний импортын хэмжээ 18.8 сая тонн болж, өнгөрсөн сараас 4.52%-аар, өнгөрсөн жилийн мөн үеэс 5.76%-аар буурсан байна. 1-4-р сарын нүүрсний нийт импортын хэмжээ 67.25 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 2.5%-аар буурчээ.

4-р сард Хятадын экспортолсон нүүрсний хэмжээ 520 мянган тонн болж,  өнгөрсөн сараас 59.06%-аар буурч, өнгөрсөн жилийн мөн үеэс 79.31%-аар нэмэгдсэн байна. 1-4-р сарын нийт экспортолсон нүүрсний хэмжээ 3.3 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 161.4%-аар нэмэгдсэн байна.

4-р сарын коксын экспортын хэмжээ 690 мянган тонн болж, өнгөрсөн сараас 38.39%-аар, өнгөрсөн жилийн мөн үеэс 2.4%-аар буурч, 1-4-р сард  нийт экспортолсон коксын хэмжээ 3.43 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 16.1%-аар нэмэгдсэн байна.

Тус улсын 1-4 сарын нүүрсний олборлолтын хэмжээ 1.12 тэрбум тонн болж,  өнгөрсөн жилийн мөн үеэс 6.4%-аар буурчээ.

  • 4-р сарын ОХУ-ын нүүрсний олборлолтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 7.37%-аар нэмэгдсэн

ОХУ-ын Эрчим хүчний яамны статистик мэдээгээр, 2016 оны 4-р сард           ОХУ-ын нүүрсний олборлолт 30.06 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 2.06 сая тонноор буюу 7.37%-аар нэмэгдсэн байна. 1-4-р сарын нийт олборлолтын хэмжээ 125.94 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 7.48 сая тонноор буюу 6.77%-аар  нэмэгдсэн байна.

4-р сарын нүүрсний экспортын хэмжээ 12.97 сая тонн болж, өнгөрсөн жилийн  мөн үеэс 1.18 сая тонн буюу 10%-аар нэмэгдсэн  ба 1-4-р сард нийт экспортын хэмжээ 50.31 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс 2.87 сая тонноор буюу 6.18%-аар нэмэгджээ.

  • 2015 оны Канадын нүүрсний олборлолтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 6%-аар буурчээ

Канадын байгалийн эрдэс баялагийн яамны статистик мэдээгээр, 2015 онд, Канадын нүүрсний олборлолтын хэмжээ 61.7 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үеэс  7.34 сая тонноор буюу 10.6%-аар буурчээ.

Эх сурвалж:  http://sxcoal.com , http://shcce.com

2016.05.20

Мэдээг үнэлэх
[Нийт: 0 Дундаж: 0]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх