Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа Ховд аймагт ажиллав

Оруулсан:

2016/05/16


      Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа тус газрын ХШҮСМХ-ийн дарга , УУХ-ийн мэргэжилтэн ,Кадастрын хэлтсийн мэргэжилтний хамт  2016 оны 05 дугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд Ховд аймагт томилолтоор ажиллав.

Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, аймгийн ЗДТГ-ын ажилтан албан хаагчид бүх шатны Засаг дарга, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, байгаль орчин, уул уурхай асуудал хариуцсан албан хаагчдыг оролцуулан нийт 214 албан хаагчдын бүрэлдэхүүнтэй өргөн хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулан явуулав.

Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа “Эрдэс баялгийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин өнөөгийн байдал” сэдвээр хэлэлцүүлгийг эхлүүлэв.

received_518104815043258

Дээрх хэлэлцүүлэгтэй холбогдох асуудлаар нийт 26 албан хаагчидаас, тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, орон нутагт тулгарч буй хүндрэл бэрхшээл, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар танин мэдэхүйн асуулт тавьж харилцан мэдээлэл солилцох хэлбэрээр хэлэлцүүлэг өрнөж орон нутгийн төр захиргааны албан тушаалтнууд нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болж сургалт үр дүнтэй явагдлаа.

Үүний зэрэгцээ Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт орших Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, уурхайн хэтийн төлөв, олборлолт, экспортын өнөөгийн байдал төслийн хэрэгжилт, мөн компанийн үйл ажиллагаа, сум, орон нутгийн удирдлагууд, малчид, хөдөлмөрчидтэй хэрхэн хамтран ажиллаж байгаатай танилцан санал зөвлөмж өглөө.

Ашигт малтмалын газраас зохион байгуулан явуулсан дээрх хэлэлцүүлэгт

Ховд аймгийн төр захиргааны байгууллагын бүхий л удирдлага өндөр ач холбогдол өгч оролцсонд талархал илэрхийлье.

Ашигт малтмалын газар

Мэдээг үнэлэх
[Нийт: 2 Дундаж: 3]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх