Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна

Оруулсан:

2016/04/21


162062-19052015-1432003683-2134239494-huuli

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, газрын хэвлийн геологийн судалгаа, ашигт малтмалын нөөц, баялгийг нэмэгдүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд Засгийн газар болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрүүдийг уялдуулах, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын асуудлаарх мэдээллийг орон нутгийн удирдлага шууд авах боломжийг нээх, иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Уул уурхайн сайдын 2015 оны А/237 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг боловсруулан ажиллаж байна.

Ажлын хэсгээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд уг төсөлтэй холбогдуулан Та бүхэн саналаа byambadorj@mram.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татаж авах

Лавлах утасны дугаар: 263704

Мэдээг үнэлэх
[Нийт: 1 Дундаж: 2]

Мэдээг хэвлэх Мэдээг хэвлэх